
Дуучин А.Хишигдалай сүүлийн үед шинэхэн уран бүтээлийн ажилдаа шамдан туйлын завгүй яваа сурагтай. “Mi senti”, “Ghost” зэрэг дуунуудаар сүүлийн үед залуусыг байлдан дагуулж Монголын хөгжмийн жагсаалтад дээгүүр байр эзлэх болсон. Тэгвэл түүний төрсөн өдөр /2017.11.26/ -нд тохиож түүнд нэгэн найзаас нь 999 сарнай бэлэглэжээ. Энэ тухайд А.Хишигдалай өөрийн цахим хуудастаа “Миний хамгийн сайн найз өгсөн болно. Найздаа маш их баярлалаа. Чи шүү. Намайг ийм сайхан хүмүүс хүрээлж байгааг мэдрэх хамгийн сайхан юм” гэж бичжээ.

Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл