Н.Номтойбаяр, Ц.Сандуй, Д.Гантулга нар МАН-ын удирдах зөвлөлөөс хасагджээ

МАН-ын 28-р Их хурал өнгөрсөн өдрүүдэд болж, намын дүрмээ шинэчлэн, намын дарга, Бага хурал, Удирдах зөвлөлийн гишүүдээ шинээр сонгосон билээ.

МАН-ын Удирдах зөвлөлд нийт 29 гишүүн сонгогдсон бөгөөд эдгээрт, У.Хүрэлсүх, Д.Амарбаясгалан, Ц.Бат-энх, М.Энхболд, Л.Энх-Амгалан, Д.Хаянхярваа, Я.Содбаатар, Б.Саранчимэг, Ө.Энхтүвшин, Г.Занданшатар, Ц.Цогзолмаа, Ж.Эрдэнэбат, С.Батболд, Т.Аюурсайхан, Г.Солтан, С.Бямбацогт, Л.Оюун-Эрдэнэ, Ж.Энхбаяр, Д.Тогтохсүрэн, Ж.Мөнхбат, Ц.Гарамжав, М.Оюунчимэг, Г.Мөнхцэцэг, Д.Сарангэрэл, О.Содбилэг, Ж.Ганбаатар, Д.Оюунхорол, Сү.Батболд, Ч.Улаан, Ц.Нямдорж нарын гишүүд багтаж байгаа юм.

Тэгвэл Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг Ж.Эрдэнэбатын Засгийн газарт Шадар сайдаар ажиллаж байхад нь хэвлэлээр “Топор муужгай” хэмээн цоллож байсан УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр болон хүчингийн хэрэгт нэр холбогдоод байгаа Д.Гантулга, 60 тэрбумын гэх дуулианы эзэн Ц.Сандуй нар удирдах зөвлөлөөс хасагджээ.

Тодруулбал, МАН-ын Удирдах зөвлөлөөс Б.Бат-Эрдэнэ, Х.Булгантуяа, Д.Гантулга, Т.Гантуяа, Ц.Даваасүрэн, Ц.Сандуй, С.Төмөр-Очир, Н.Төмөрхүү, Д.Тэрбишдагва, Ч.Хүрэлбаатар, Д.Цогтбаатар, Н.Энхболд нарын 12 хүн хасагдсан байна.

Х.Онон

Эх сурвалж: zuv.mn

Санал болгох мэдээ

ТБХ 67 асуудал хэлэлцэж, нийслэлийн төсвийн талаарх ерөнхий хяналтын сонсгол зохион байгуулсан байна

Улсын Их Хурлын 2026 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд Төсвийн байнгын хороо эрхлэх асуудлынхаа хүрээнд …