Английн ханхүү Харри болон Америкийн жүжигчин Меган Маркль нар сүй тавьснаа өнгөрсөн даваа гаригт зарлажээ. Тэд Кэнсингтоны ордноос гарч ирэхдээ сүй тавьсан болохоо хэлсэн ба ханхүү Харри “Би түүнийг анх харсан өдрөө амьдралын минь хань байх ёстойг ойлгосон” гэсэн байна.
Сурвалжлагчид түүнээс Меганд гэрлэх санал тавьсан агшнаасаа хуваалцаач гэхэд “Тэр үед сэтгэл их хөдөлсөн” хэмээсэн юм. Зурагчид энэ үед тэдний зургийг авсан. Алтан хүрээ, очир эрдэнийн шигтгээтэй хуримын бөгжний загварыг ханхүү Харри гаргасан аж.
Очир эрдэнийн хажуу талын хоёр жижиг алмаз Диана гүнжийнх гэнэ. Тэд хуримаа 2018 оны хавар хийхээр төлөвлөжээ.