Хүний сайхан сэтгэл /фото/

Гэрэл цахилгаан, компьютерээр дамжиж байгаа өгөгдлийг бодитоор харж чаддаггүй шиг бид сэтгэлийг бодитоор хардаггүй. Харин мэдэрдэг.

Хүмүүн бид сэтгэлээр амьдардаг. Бидний энэ богинохон ганцхан насны амьдралд сэтгэл л их чухал байдаг мэт.

“Сэтгэлтэй” хүн гэж ярьдаг. Сэтгэлтэй байх нь чухал гэцгээдэг. Тэгэхээр зарим хүн сэтгэлгүй төрдөг юм болов уу? Эсвэл хүмүүс сэтгэлээ хадгалж байгаад хэрэгтэй үед нь гаргадаг юм болов уу? Сэтгэл гаргасанд баярлалаа гэж бас хэлцгээдэг. Тэгэхээр хүмүүн бид өөрсдөө ч мэдэхгүй сэтгэлээ бас бусдаас нуудаг байх нь ээ!

Сэтгэлээр унах гэж бас ярьдаг. Сэтгэлээр унасан хүмүүс олон буруу үйлдэл хийдэг. Гундуу явдаг. Тэгэхээр сэтгэл ямар нэгэн юман дээр тогтож байдаг юм болов уу? Тэгээд сэтгэл тэр байрнаасаа хөдлөхийг “сэтгэлээр унах” гэдэг юм болов уу?

Саяхан орос оюут­нуу­дын дунд нэгэн урал­даан зарлажээ. Сэдэв нь “Хү­ний сайхан сэтгэл”. Шаг­нал урамшуулал нь тун өндөр энэ уралдаанд их ч олон сургуулийн оюут­ан оролцжээ. Хү­ний сайхан сэтгэлийн ту­хай өчнөөн олон ба­римт, сэт­гэл хөдөлгөм түүхийг бич­сэн эссэ бич­лэ­гүүд урал­даанд ирсэн бай­на. Шүүгчид нь багш, сэтгэл судлаач, жүжигчин, уран гулгагч, зохиолч гээд тө­рөл бүрийн мэр­гэж­лийнх байж.

Тэд урал­даа­ны бү­тээ­лүүдийг нэг бүрчлэн үзэж танилцаад санал нэгтэйгээр тэргүүн бай­рыг шалгаруулжээ. Тэр нь инээмсэглэж буй хүний таталбар зураг. Уран зур­гийн гоц нандин ший­дэл­гүй, аятайхан зур­­­чихдаг хэн­бугай ч зур­чихаар тэр­хүү та­тал­барт яагаад хам­гийн өн­дөр оноо өг­сөн тухайгаа шүүг­чид да­раа нь тайл­бар­­ласан байв.

Шүүгчид инээмс­эглэ­лийг онцолсон байна. Хэн нэ­­гэн бусад руу инээмсэг­лэж харна гэдэг цаад хүн­дээ итгэл, гэрэл гэгээ, эрч хүч өгөөд зогсохгүй өөр­төө ч эерэг энергийг ихээр ху­римт­­луулдаг ажээ. Хамт олон, гэр бүл, найз нөх­дийн харил­цаанд ч инээм­­с­эглэл асар их нө­лөөл­­­дөг. Чин сэтгэ­лээ­сээ инээм­­сэг­лэсэн га­зар дан­даа эерэг дулаан уур амьс­­гал бүрэлдэн бий болж, ажил үйлс дэл­гэр­дэг гэнэ.


Хэрэв та өвд­сөн бол инээмсэглэл биеийн эсэр­­гүүцлийг сайж­руулах хам­­гийн сайн эм болдог. Ийм ч учраас инээмс­эглэл тод­руулсан хөрөг тэргүүн байрт шал­гарчээ.


Сайхан инээм­сэг­лэ­дэг хүний хөдөл­мө­рийн бүтээмж, ур чадвар байнга бухимддаг хүний­хээс хоёр дахин их бай­даг гэсэн судалгаа ч бай­даг аж. Ер нь сайхан сэт­гэл­тэй хүн л үргэлж сэтгэл та­там инээмсэглэлээр өрөө­­­лийг болон өөрий­гөө шаг­наж явдаг.

Мөн хүнд тусч хүнийг хараад “Тэр дандаа ингэж яадаг байна аа” гэж хэлдэг нэгэн ч байдаг. Харин “Өгөх тусмаа бялхдаг” гэдэг үг ч бий.

27 настай The Street Barber хочит Назир Собхани нь үсчин бөгөөд 7 хоногийн 6 хоногт нь салондоо үйлчлүүлэгчдийн үсийг засах ба үлдсэн нэг өдөртөө Мелбурнийн гудамжаар явж гэр оронгүй, ядуу хүмүүсийн үс сахлыг үнэгүй засч өгдөг байна. Үс засах явцдаа тэдэнтэй ярилцаж шинэ амьдрал эхлэхэд хэзээ ч оройтохгүй гэдгийг итгүүлэх гэж оролддог сайхан сэтгэлт нэгэн ажээ.

Оросын жүжигчин Константин Хабенский өөрийн нохойгоо асрамжийн газраас өвчтэй, бохир заваан байхад нь олж авсан бөгөөд угааж, цэвэрлэж, эмчилж хайрлаж байгаа билээ. Нохой нь харанхуйгаас айдаг тул шөнөжин гэрэлтэй хонодог гэнэ.

Калининградын шинэхэн хос хуримд ирэх зочдыг цэцэгний оронд нохой болон муурны хоолтой ирэхийг хүссэн байна. Хуримлагч хос тэрхүү хоолыг эзэнгүй амьтдад зориулжээ.

Австралийн дунд сургуулийн багш Бри Дреж нэгэн телевизийн шоуны үеэр 20,000 австрали доллар хожжээ. Тэрээр хожсон мөнгөөрөө өөрийн ажилладаг сургуулийн бүх сурагчдад шинэ гутал авч өгсөн байна.

 

 


Санал болгох мэдээ

Монгол, солонгосчууд хамтдаа “Хөх толботон” аялал жуулчлалын шинэ маршрут нээх санаачилгыг Ерөнхий сайд дэвшүүллээ

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНСУ-д хийж буй ажлын айлчлалынхаа үеэр Сөүл хотноо 2024 оны …