Ц.Нямдорж:Мафижсан арилжааны банкуудад тавьдаг хяналтаа сайжруул

УИХ-ын чуулганы хуралдаанаар Төв банк, Банкны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцсэн юм. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Ц. Нямдорж байр сууриа илэрхийлээ. Тэрбээр “Арилжааны банкны завхрал ч цадигаа алдсан. Монголын төр арилжааны банкны богцонд 3 сая иргэнтэйгээ орчхоод байгаа юм биш үү.

Охин компанитай холбоотой асуудлыг ер нь яах гэж байгаа юм бэ. Монголд чинь банкны эрх ашгаас гадна улсын эрх ашиг гэж юм байна. Банк хадгаламж, зээлийн үйл ажиллагааг л явуулах ёстой. Өөр эд нарт хийгээд байх юм байхгүй. Хоёр аргаар энэ банк чинь хамж байна. Барьцаанд ордыг нь авч, зээлээр боомилж байгаад ордыг нь бүхэлд нь авчихдаг. Банкны эзэд нэг талдаа банк нөгөө талдаа уул уурхайн үйл ажиллагаа явуулдаг болсон. Хамаг өнгөтэй өөдтэйг хамсан. Эрдэнэтийг авсан, Багануурыг авсан, Монголросцветметийг авсан. Энэ мафижсан арилжааны банкуудад тавьдаг хяналтаа сайжруул.Зээлээсээ давсан хүү Засгийн газраас хурааж амьдарч байна” гэлээ.


Санал болгох мэдээ

Гэр бүлийн тухай болон Гэр бүлийн хэрэг шүүхэн хянан шийдвэрлэх тухай хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг явууллаа

Монгол Улсын Их Хурлын 2026 оны хаврын ээлжит чуулганы өнөөдөр (2026.06.26)-ийн нэгдсэн хуралдаан 10:10 цагт …