УИХ-ын гишүүн Б.Жавхлан: Хууль хяналтын байгууллагад шалгуулахад бэлэн байна

УИХ-ын гишүүн Б.Жавхлан зурган илэрцүүд

Монголбанкны ерөнхийлөгч асан Н.Золжаргалыг  АТГ-аас баривчлан ШШГЕГ-ын Цагдан хорих 461 дүгээр ангид хориод байгаа билээ.

Улмаар Г.Золжаргалын хэрэгт УИХ-ын гишүүн Б.Жавхланг холбогдуулан шалгаж эхэлсэн тухай мэдээлэл цацагдсан. Учир нь Г.Золжаргал Монгол банкны ерөнхийлөгчөөр ажиллаж байх үед Б.Жавхлан нь Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байсан нэгэн юм.

Тэгвэл УИХ-ын гишүүн Б.Жавхлан үүссэн асуудлаар хэвлэлд тайлбар өглөө. Тэрбээр ярихдаа, “Шалгаж байгаа асуудлаар надад мэдэгдэж байгаа зүйл алга байна. Өнөөдрийн байдлаар надад хаанаас ч хандаагүй байна. Шалгалтын асуудлаар хууль хяналтын байгууллагад тайлбар  өгч шалгуулахад бэлэн байна. Би Монголбанкинд 20 гаруй жил ажилласан. Сүүлийн 6 жил хоёр ерөнхийлөгчийн дэргэд ажилласан. Үе үеийн ерөнхийлөгч нар ямар бодлого зөв гэж үзнэ тэр бодлогоо гаргаад хэрэгжүүлээд явдаг.

Бондын зарцуулалт бол Засгийн газартай холбоотой зүйл. Монголбанкин дээр Үнэ тогтворжуулах хөтөлбөрийн санхүүжилт, тухайн үеийн Засгийн газрын хэрэгжүүлж байсан “Сайн” нэртэй олон хөтөлбөрүүд дээр асуудлууд яригдаж байгаа. Энэ асуудал УИХ дээр маш дэлгэрэнгүйгээр яригдсан шүү дээ” гэх мэдээллийг өглөө.

Санал болгох мэдээ

Г.Занданшатар: Мал аж ахуйд тулгамдаж буй асуудлыг хоршиж, нэгдэх арга замаар л шийдвэрлэж чадна

“Шинэ хоршоо” хөдөлгөөн арга хэмжээнд хот, хөдөөгийн 3100 гаруй малчид, хоршоологчид хөдөө аж ахуйн салбарт …