Ганц бие ханхүү нар

34 настай Тасканы ханхүү Алберт

Forbes сэтгүүлийн хамгийн баян хүмүүсийн жагсаалтад орсон. Санхүү болон шашин судлалын чиглэлээр магистрын зэрэг хамгаалсан. Мөн уралдааны машин унах дуртай аж.

25 настай Бельгийн ханхүү Ёоаким

Бельгийн ханхүү Ёоаким Англи болон Миланд суралцаж байсан. Тэрээр ОУ-ын эдийн засаг, менежмент, санхүүгээр төгсчээ. Одоогоор Бельгийн усан цэргийн оффицерийн албыг хашиж байгаа.

26 настай Брунейн ханхүү Матээн

Түүний гэр бүл нийтдээ 20 тэрбум ам долларын хөрөнгөтэй. 2016 онд Лондонгийн их сургуульд Олон улс судлал, дипломатын чиглэлээр магистр хамгаалсан. Морь унах дуртай.

23 настай Ёорданы ханхүү Хуссейн

Хаан Абдул, хатан Раниа нарын ууган хөвүүн ханхүү Хуссейн өндөр мэдлэг боловсролтой. 2015 НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн хуралдааныг даргалж, 2016 онд Georgetown их сургуулийг ОУ-ын түүхийн чиглэлээр төгссөн. Энэ жил “Royal Military Academy Sandhurst”-ыг төгссөн аж. Энэ оны наймдугаар сард Нью-Йорк хотод болсон НҮБ-ын Ерөнхий Ассамблейд үг хэлсэн.

35 настай Арабын ханхүү Хамдан

Ханхүү хамдан эх орон, гэр бүл, харцага шувууд болон тэмээнүүддээ хайртай болохоо 6 сая орчим дагагчтай “instagram” хуудсандаа байн байн тунхагладаг. Тэрээр мөн шүлгийн ном хэвлүүлсэн.

31 настай Дани, Грекийн ханхүү Филиппос

31 настай Дани, Грекийн ханхүү Филиппос Georgetown их сургуулийг төгсчээ.

19 настай Грек, Данийн ханхүү Константин Алексиос

19 настай Грек, Данийн ханхүү Константин Алексиос эгч Олимпиатайгаа их дотно аж. Английн ханхүү Виллиам түүний загалмайлсан эцэг нь.

 


Санал болгох мэдээ

Жүжигчин О.Хонгорзул Анна Каренинагийн дүрд тоглоно

Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид Оросын нэрт зохиолч Лев Толстойн “Анна Каренина” жүжгийг 2020 …