Дэлхий дээрх хамгийн хүнд 10 ажил

Хүмүүс янз бүрийн ажил хөдөлмөр эрхэлдгийн дотроос өндөр цалинтай ч хийхэд хүнд ажлууд олон байдаг. Зарим нь байгалийн хүнд ширүүн нөхцөлийг үл харгалзан хийх ажил байдаг бол зарим нь араатан амьтадтай ажилладаг. Тэгвэл дэлхий дээрх хамгийн хүнд 10 ажил юу юу байдаг болохыг сонирхъё.

Загасчин

Далай тэнгис гэхээр тайван амгалан мэдрэмж бидэнд төрдөг. Гэвч далайд гарч загасчилдаг хүмүүсийн хувьд тийм биш аж. Ялангуяа цаг агаарын хүнд нөхцөлд загасчлах мэдээж хэцүү байх нь дамжиггүй. Ийм ажил хийдэг хүмүүсийн жилийн дундаж орлого 30,000 ам доллар байдаг.

 Барилгын ажилтан

Том гүүрнүүд сүрлэг, гоё харагддаг ч гэлээ барилгачид тэдгээрийг хийхийн тулд чамгүй хүнд нөхцлийг даван туулдаг. Тэдний жилийн дундаж орлого 31,000-70,000 ам доллар.

Тос тээвэрлэгч

Тос тээвэрлэгчийн ажил хүнээс хариуцлагатай бөгөөд байнгын сэрэмжтэй байхыг шаарддаг. Тэдний жилийн дундаж орлого 70,000-140,000 ам доллар.

Мод бэлтгэгч

Мод бэлтгэгчид ихэвчлэн хүнд даацын тоног төхөөрөмжтэй ажилладаг. Тэдний жилийн дундаж орлого 36,000-41,000 ам доллар.

Дайн байлдааныг сурвалжлагч

Дайны нөхцөл байдлыг сурвалжлана гэдэг тухайн хүнээс их зориг шаардах нь гарцаагүй. Тэдний жилийн дундаж орлого 36,000 ам доллар.

Хүргэгч

Олон оронд хүргэгчийн ажлыг хүнд ажилд тооцдог. Учир нь тэд дандаа сайхан зантай үйлчлүүлэгчтэй таардаггүй байна. Тэдний жилийн дундаж орлого 27,000-35,000 ам доллар.

Бух сургагч

Энгийн хүнд бухтай ойртоно гэдэг амаргүй даваа болно. Гэтэл бух сургагчийн хувьд ажил нь ямар хүнд болохыг төсөөлөх ч бэрх билээ. Тэдний жилийн дундаж орлого 107,000 ам доллар.

Уулын аяллын хөтөч

Уулын аяллын хөтөч хүмүүст зам заагаад зогсохгүй хүнд зүйлс үүрч явдаг. Тэдний жилийн дундаж орлого 70,000 ам доллар.

Микросхемтэй чип үйлдвэрлэгч

Бидний хэрэглэдэг нөөтбүүк, гар утасны микросхемын чипийг хийдэг хүмүүс үргэлж хүнцэл гэх мэт химийн бодисуудтай ажилладаг. Тэдний жилийн дундаж орлого 61,000 ам доллар.

Матартай барилдагч

Матартай барилдах нь үзэгчдийг хөгжөөх үзүүлбэрийн нэг төрөл. Тухайн хүн олны өмнө биеийнхээ аль нэг хэсгийг матрын ам руу хийж харуулдаг байна. Тэд цагт 8 ам долларын цалинтай ажилладаг.

 


Санал болгох мэдээ

Жүжигчин А.Баярцэцэг Монгол Улсын Соёлын элчээр томилогдов

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Монгол Улсын Соёлын элчээр томилогдсон жүжигчин, продюсер А.Баярцэцэгийг хүлээн авч уулзан, …