Мэрилин Монрогийн нас барахаас 1 сарын өмнө Vogue сэтгүүлд авахуулсан гэрэл зургууд

Холливудын алдарт нэрт жүжигчин Мэрилин Монрогийн нас барахаас өмнөх зургууд олон нийтэд ил болсоор байна. Тэрээр 1962 оны 8 сард 36-хан насандаа хорвоог орхисон. Түүний нас барсан шалтгааныг хэвлэлээр нойрны эмийн тунг хэтрүүлэн хэрэглэснээс болж хордож нас барсан, Монро амиа хорлосон гэх мэт янз бүрээр мэдээлж байлаа.

Гэвч 1980 оны орчмоос амиа хорлосон тухай яриа замхарч, хэн нэгэнд хорлогдсон байх магадлалтай хэмээн яригдах болсон. Эм уухдаа даруулж уусан усны сав олдоогүй, харилцуур утас барьсан байдалтай олдсон хэдий ч АТС-т ярианы тэмдэглэл бүртгэгдээгүй байсан, мөн түүний улаан өнгөтэй тэмдэглэлийн дэвтэр алга болсон нь түүний үхлийг оньсого болгосон юм.

Түүний үхэлд ах дүү улс төрчид болох ерөнхийлөгч Жон Кеннеди, Ерөнхий прокурор Роберт Кеннеди нартай янаг амрагийн харилцаатай байсан нь холбоотой байж магадгүй гэсэн таамаг бий.

Түүний булш Лос-Анжелес хотын Вэствүүд Мемориал Паркт байдаг. Хуучин нөхөр Ди Мажио нь булшин дээр нь үргэлж улаан сарнай аваачиж тавьдаг байв. Нөхрийг нь нас барсны дараа фэнүүд нь уг уламжлалыг хадгалж, өдгөө ч түүний булшин дээр улаан сарнай байдаг юм.

Vogue сэтгүүлийн захиалгаар Америкийн гэрэл зурагчин Берт Штерны авсан Мэрилин Монрогийн нас барахаас өмнөх зургаан долоон хоногийн өмнө авахуулсан гэрэл  зургуудыг толилуулж байна.

Санал болгох мэдээ

Монгол, солонгосчууд хамтдаа “Хөх толботон” аялал жуулчлалын шинэ маршрут нээх санаачилгыг Ерөнхий сайд дэвшүүллээ

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНСУ-д хийж буй ажлын айлчлалынхаа үеэр Сөүл хотноо 2024 оны …