Бутаны Вант Улс Өмнөд Азид БНХАУ, Энэтхэг улстай хиллэн оршино. Д.т.д. 7554 м хүртэл өргөгдсөн Брахмапутра голын са газрын өргөн хөндийгөөр хэрчигдсэн тус орны уулын доод хэсэг тропикийн, дээд хэсэг нэлээд хүйтэн уур амьсгалтай. Мөнх ногоон навчит болон навчаа гөвдөг шилмүүст ойтой.
817,054 хүн амтай Бутан үнэт мод, төмрийн хүдэр, нүүрс, гөлтгөнө, гялтгануур зэрэг баялагтай. Гар үйлдвэрийн аргаар хөвөн, хивс, сүлжмэл эдлэл, хөдөө аж ахуйн ба гэр ахуйн хэрэгсэл, мод, металлаар гоёл чимэглэлийн зүйл хийнэ. Төмрийн хүдэр, нүүрс, гөлтгөнө, гялтгануур олборлодог. Гадаадад модон эдлэл, лаазалсан жимс, заар гаргана.
Бутаны хаан эгэл жирийн бүсгvйтэй гэрлэсэн билээ. Хуримын ёслол 2011 онд Буддын эртний ёс жаягаар тус орны хамгийн ариун шvтээн газар болох цайз сvмд болсон. Хаан Жигмэдгэсэрнамжил Ванчиг Буддагийн баримлын өмнөх алтан суудлаасаа бууж сүйт бүсгvй Жецун Пемадаа торго хоргойгоор хийсэн титмээ өмсүүлсэн.
1990 оны 6 сарын 4-нд төрсөн Жецун Пемаг өдгөө дэлхийн хамгийн залуу хатан хаан гэдэг. Тэрээр Бутаны хаантай гэрлэхээсээ өмнө хатан хаан Лондонгийн Regent’s коллежэд ОУ-ын харилцаа, сэтгэл судлал, урлагийн түүхийн чиглэлээр боловсрол эзэмшсэн.
Хаан “Би зөв хүнтэйгээ гэрлэх хүртэл хүн тодорхой хэмжээнд ганц бие явахыг буруу гэж боддоггүй. Би гэрлэлтэндээ сэтгэл хангалуун байдаг” хэмээсэн юм.
Таван хүүхэдтэй айлын охин тэрээр Бутаны хаанаас 10 насаар дүү.
Бутан Энэтхэгтэй гэрээ бүхий онцгой харилцаатай оршдог. Хоёр улсын 1949 оны гэрээ ёсоор Бутан нь батлан хамгаалах асуудал болон дотоодын бүх хэрэгтээ бүрэн дүүрэн бие даасан боловч гадаад бодлогын салбарт Энэтхэгийн засгийн газрын зөвлөгөөг мөрдлөг болгодог.
Нийслэл Тхимпху хотод Энэтхэгийн засгийн газрын улс төрийн төлөөлөгчийн байнгын өргөө байна.