Италийн “Versace” компанийн эзэн, дизайнер Донателла Версаче өдгөө 62 настай. Анх ах нь болох Жанни Версаче 1978 онд байгуулсан энэхүү компани өдгөө загварын “акулууд”-ын нэгд зүй ёсоор ордог. Загварын хатан хааныг Италийн загварын ертөнцийг атгадаг гэж хэлэхэд болно. Түүний тансаг загварууд дэлхийд ч мөн томоохон нөлөөтэй байсаар ирсэн.
Тэгвэл өчигдөр Английн Лондон хотод “Versace” бренд салбар шинэ дэлгүүрээ нээсэн бөгөөд энэ үеэр Загвар өмсөгч Ирина Шейк өмссөн хувцсаараа олны нүдийг хужирлажээ. 31 настай Оросын үзэсгэлэнт бүсгүй тэрээр Америкийн уран бүтээлч Энди Вархолын алдарт жүжигчин Мэрилин Монрог зурсан зурагтай даашинз, гутал өмссөн байна. Ирина энэ жил хүүхдээ төрүүлсэн бөгөөд биеийн галбираа сайхан хэвээр хадгалж байгаа нь харагдаж байна.