Засгийн газар, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын хамт олон “Хүчирхийлэлд үгүй гэж хэлье” аянд нэгдлээ


Дэлхийн 180 гаруй оронд жил бүрийн 11 дүгээр сарын 25-наас 12 дугаар сарын 10-ны өдрүүдэд “Жендерт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аян”-ыг нэгдмэл зорилго, нэг уриан дор тэмдэглэн өнгөрүүлдэг. Монгол Улс 1998 оноос тус аянд нэгдсэн байна. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам төр, төрийн бус байгууллага, олон улсын байгууллагуудтай хамтран тодорхой сэдвийн дор төлөвлөгөө батлан энэхүү аяныг жил бүр зохион байгуулдаг.

Жендерт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэхэд хөвгүүд, эрчүүдийн оролцоог хангах замаар тэднээр дамжуулан хүчирхийллээс урьдчилан сэргийлэхэд олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх зорилготой энэхүү аянд оролцогчид нь охид эмэгтэйчүүдийн эсрэг гарч буй буй аливаа хүчирхийллийн эсрэг хөдөлгөөнд нэгдэж, “хүчирхийлэл үйлдэхгүй, хүчирхийллийн хажуугаар чимээгүй өнгөрөхгүй” гэдгээ илэрхийлдэг.

2017 онд дэлхийн улс орнууд “Өрх гэрийн амар, амгалангаас дэлхий нийтийн энхтайван руу”, Монгол Улс “Хүчирхийлэлд үгүй гэж хэлье” уриан дор энэхүү өдрийг тэмдэглэж байна.

Монгол Улсын Засгийн газар, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын хамт олон “Цагаан тууз” зүүж тус аянд нэгдлээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

 

Санал болгох мэдээ

Г.Занданшатар: Мал аж ахуйд тулгамдаж буй асуудлыг хоршиж, нэгдэх арга замаар л шийдвэрлэж чадна

“Шинэ хоршоо” хөдөлгөөн арга хэмжээнд хот, хөдөөгийн 3100 гаруй малчид, хоршоологчид хөдөө аж ахуйн салбарт …