Б.Шижирбат финалын үзүүлбэрийн дараа найз охиндоо гэрлэх санал тавьжээ

“Авьяаслаг монголчууд” шоу нэвтрүүлгийн шилдэг оролцогч Б.Шижирбат “Asia’s got talent”-д оролцож алтан баззерын эзэн болсон. Тус нэвтрүүлгийн “Гранд финал” буюу сүүлийн шатны үзүүлбэр өчигдөр цацагдлаа. Уг үзүүлбэрийн  дараа хайртай бүсгүйдээ гэрлэх санал тавьжээ.

Тэрбээр энэ талаар өөрийн цахим хуудаснаа “Asia’s got talent-ийн финалын шатны үзүүлбэрүүд болж өнгөрлөө. Бараг 10 жилийн өмнө би нэгэн гайхалтай гэрлэх санал тавьж байгаа бичлэг үзэж байсан юм. Түүнээс хойш хэрвээ хайртай хүнтэйгээ ирээдүйд учрах юм бол хамгийн гайхалтай гэрлэх санал тавих юмсан гэж олон жил мөрөөдөж явсан. Хагас шигшээ дээр та бүхэн надад саналаа өгсний хүчинд би тэрхүү мөрөөдөлдөө өнөөдөр хүрч, хайртай хүндээ финалын шатан дээр гэрлэх санал тавьж чадлаа.

Хагас шигшээгээс финадын хооронд бэлдэх хугацаа арай л богинохон байсан учраас түрүүлэх тухай бодох ч сөхөөгүй байсан. Гэвч одоо… Тэр бүх хэцүү ажлынхаа ард гарсныхаа дараа надад сэтгэлийн дэм өгсөн хүн болгон, миний энэхүү үзүүлбэрт тусалсан хүн бүхний төлөө, Монгол Улсынхаа нэрийг энэ том тэмцээнд мандуулахын төлөө түрүүлэхийг хүсэж байна. Тиймээс өнөөдрөөс эхлээд энэ сарын 13-ны өдрийн 23.59 цаг хүртэл өмнөх шигээ фэйсүүк болон google account-аар нэг хаягаас тус бүр 10 санал өгөх хэвээрээ байгаа. Тиймээс та бүхнийг идэвхтэй оролцоорой хэмээн уриалж байна. Баярлалаа” гэжээ.


САНАЛ ӨГӨХ ЗААВАР:

  1. Саналаа өгөх хүсэлтэй хүмүүс ганц л хаштаг  # буюу чагт ашигласан пост эсвэл сэтгэгдэл бичнэ. Жишээ нь #AGTVote8 гэж бичих юм байна.
  2. Б.Шижирбатын хувийн дугаар 8 тул та саналаа өгөхдөө #AGTVote8 гэж бичнэ үү. Хэрвээ таны пост эсвэл сэтгэгдэл нэгээс илүү хаштагтай /нэг ижил эсвэл өөр хаштаг эсэх нь хамаагүй/ байвал саналд тооцохгүй гэдгийг анхаараарай.
  3. Та нэг эсвэл түүнээс олон үзүүлбэрт дээд тал нь өдөрт 10 удаа саналаа өгөх эрхтэй.


Санал болгох мэдээ

Жүжигчин А.Баярцэцэг Монгол Улсын Соёлын элчээр томилогдов

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Монгол Улсын Соёлын элчээр томилогдсон жүжигчин, продюсер А.Баярцэцэгийг хүлээн авч уулзан, …