АНУ-ын Индиана мужийн Лексий Рээд бүсгүй нөхөр Даннитайгаа хоёр жилийн өмнө гэрлэх үедээ 218 кг жинтэй байсан. Данни 132 кг жинтэй байв. Тэд хоёулаа өдөрт 8,000 калори бүхий хоол хүнс хэрэглэдэг байж. Тэгвэл тэд уйгагүй дасгал, сургуулилт хийж, хоол хүнсэндээ анхаарсны үр дүнд хамтдаа 180 кг жин хасч чаджээ.
Энэ тухайгаа instagram хуудсандаа оруулсан байна. Хоёр жилийн өмнөөс түргэн хоол идэхээ зогсоохоор шийдсэн хос жингээ хассан амжилтаа хайр сэтгэлийн хүч хэмээн тайлбарлажээ.
Тэд хэлэхдээ “Хүнсний ногоог хоол хүнсэндээ хэрэглэж байсан удаа бараг үгүй. Сандал дээр суухдаа эвдэлчихвий гэж санаа зовдог байсан. Амьдралын буруу хэвшилтэй байснаас болж хүмүүс биднийг доогуур үнэлж харилцдаг байсан юм. Амьсгалахад хүртэл хүнд болж ирсэн бөгөөд паркийн ажилтнууд галзуу хулгана дээр суухыг зөвшөөрдөггүй байсан. Хүмүүс илүүдэл жинтэй хүмүүс яаж амьдардгийг сайн ойлгодоггүй” гэжээ.
Ийм байдалтай цаашид амьдрах тэсвэрлэхэд бэрх болж ирсэн тул тэд шинэ жилийн баярын үеэр жингээ хасацгаахаар бие биедээ амлалт өгсөн аж. Ингээд долоо хоногийн 5-6 өдрийг финесст өнгөрүүлж эхэлсэн.
Орой зурагтын өмнө түргэн хоол барьж суудгаа больж, оронд нь хамтдаа гадуур алхаж, амьдралын сайн сайхныг мэдэрч эхэлсэн. Лексий “Нөхөр маань ямар ч үед миний хажууд байдаг. Сэтгэл санаагаар дэмнэж, туслан, халамжлах хүнтэй байх үнэхээр сайхан.” хэмээжээ.