Дональд Трампын “гүнж” Иванка Трампийн халуухан зургууд

Америкийн Нэгдсэн Улсын 45 дахь ерөнхийлөгч Дональд Трампын “гүнж” Иванка Трампын 1981 оны 10-р сарын 30-нд АНУ-ын Манхэнтэн дүүрэгт төржээ.  Дональд Трамп Иванкаг 10 настай байхад нь ээж Ивана Зейницковагаас  салжээ.

Америкийн ерөнхийлөгчийн хамгийн том охин, эцгийнхээ карьерыг дээшлүүлэхийн төлөө их ажилласан бөгөөд зарим компанит ажлынх нь ард байсан хүн бол Иванка юм. Ялангуяа залуучууд Дональд Трампыг дэмжихэд тэрээр их үүрэг гүйцэтгэсэн.

Тэрээр загварын ертөнцөд 14 настайгаасаа хойш орсон. 1997 онд “Magazine” сэтгүүлийн нүүрэнд зураг нь гарсан. Harper’s Bazaar, Golf Magazine, Forbes, Elle Mexico, Avenue Magazine зэрэг сэтгүүлийн нүүрэнд зураг нь гарч, Versace, Thierry Mugler, Marc Bouwer зэрэг брендийн шоунд загвар өмссөн юм.

Иванка  17 настайдаа ахлах сургуулиа онц дүнтэйгээр төгсөж Доналд Трампын зөвлөснөөр үл хөдлөх хөрөнгийн бизнесийн чиглэлээр суралцаж эхэлжээ. Тэр удалгүй гэр бүлийнхээ бизнест эргэлт буцалтгүй хөл тавьжээ.

Иванка 2007 онд нөхөр болох Жаред Кашертай танилцаж байжээ. Тэд 2009 онд гэрлэж өдгөө гурван хүүхэдтэй. Анх тэр зөвхөн найз нөхдийн холбоотой хэмээн ярьж байсан ч удалгүй гэрлэх болсноо олон нийтэд зарласан.

Санал болгох мэдээ

Монгол, солонгосчууд хамтдаа “Хөх толботон” аялал жуулчлалын шинэ маршрут нээх санаачилгыг Ерөнхий сайд дэвшүүллээ

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНСУ-д хийж буй ажлын айлчлалынхаа үеэр Сөүл хотноо 2024 оны …