Цэнхэр үст Э.Цэрэн: АСЕМ нэрээр хэсэг хүнийг баяжуулчихаад ингэж зогсох эрх байх уу?

“Хурд”, “Никитон” хамтлагийн “Нүргээн” нэртэй тоглолт энэ сарын 9, 10 –ний өдөр “Улаанбаатар палас”-т болсон билээ. Уг тоглолтыг Монгол улсын дөрөв дэх Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж үзэж, тоглолтын үеэр нэгэн залуу бүсгүйтэй бүжиглэж буй зураг цахим ертөнцөд тархсан байна.

Монгол Улсын дөрөв дэхь Ерөнхийлөгч Ц. Элбэгдоржийн бүжиглэж буйг хараад Цэнхэр үст Э.Цэрэн ихэд бухимджээ. Тэрбээр “Хүн бүр өөрийнхөөрөө байж, баясан цэнгэх эрхтэй. Гэхдээ улс орноосоо баян болсон энэ ХУЛГАЙЧ Монгол улсыг мөхөлд хүргэж, ард түмнийг ядууруулж, АСЕМ нэрээр хэсэг хүнийг баяжуулчихаад ингэж зогсох эрх байх уу? Ардууд дундаа байна нтр гээд битгий пялдага царайлаад байгаарай…Хохь нь Монголчуудаа, дээрэлхүүлж дарлуулж байхдаа таармарууд. Бусад оронд бол ийм нүгэл хилэнцтэй хулгайчийг харсан хүмүүс хогийн сав руу шидэж, мод чулуугаар дайрах байсан.
Хүчирхийлэлд би уриалсангүй, далийгаад мушгиад балайрчихав! гэхдээ ардууд та бүхэн хүртэх ёстойгоо хүртэж байна.


Ямар ард түмэн байна тийм төр байна гэж зүгээр ч нэг хэлчихсэнгүй” хэмээн цахим хуудаснаа бичжээ.

Санал болгох мэдээ

Фото:Гавьяат тамирчин П.Орхон, ОУХМ Н.Лхамгармаа нар хуримаа хийжээ

Монгол Улсын гавьяат тамирчин, дэлхийн аварга П.Орхон, чөлөөт бөхийн ОУХМ Н.Лхамгармаа нар өчигдөр /2019.09.25/ билэгт …