1990-ээд онд дэлхийг байлдан дагуулж байсан Их Британийн поп урсгалын “Take That” хамтлагийн гишүүн, дуучин Робби Уильямс юм. Анх Их Британийн “Take That” хамтлагийн гишүүнээр урлагт хөл тавьж байсан ба 1996 онд уг хамтлагаасаа гарчээ. Р.Уильямс 12 студийн цомог гаргасан төдийгүй BRIT Awards-ын бүхий л түүхэнд хамгийн олон шагналыг хүртсэн дуучин юм.
1990-ээд оны шилдэг дуучнаар шалгарсны дараа түүнийг Их Британийн дуу хөгжмийн урлагийн алдрын танхимд нэрийг нь мөнхөлжээ. “Intensive” цомгийг дэмжсэн түүний аялан тоглолтын тасалбар өдөрт 1,6 сая ширхэг зарагдсанаар Робби Уильямсын энэ амжилт Гиннесийн номонд бичигджээ.
Дуучин Робби Уильямс 2006 оноос хойш өөрийн соло уран бүтээлийг гаргах болсон билээ. Ийнхүү ганцаараа уран бүтээлээ хийж эхэлсэн нь түүний хувьд амжилт авчирсан юм.
Робби Уильямс аав болсноосоо хойш эрүүл мэнддээ илүүтэй анхааран галбиржуулах төвд хичээллэж, муу зуршлаасаа ч татгалзах болсон байна. Энэ талаараа “Би тамхиа хаяснаас хойш бага зэрэг жин нэмсэн. Мөн би эрүүл мэндийнхээ төлөө галбиржуулах төвд үргэлж хичээллэдэг” гэжээ. Тэрбээр анхныхаа охиноо төрөхөөс өмнө өдөрт гурван хайрцаг тамхи татдаг байжээ.