Лондон хотын Амбан захирагчийг хүлээн авч уулзав

 Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Сайханбилэг Их Британийн нийслэл Лондон хотын 685 дахь  Амбан захирагч Рожэр Жиффордыг хүлээн авч уулзлаа. Амбан захирагч Рожэр Жиффорд нь Монгол, Британий хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсад айлчилж байгаа Британий Засгийн газрын гишүүний түвшний төлөөлөгч юм. Уулзалтын үеэр талууд санхүү, эдийн засгийн салбарын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор тодорхой арга хэмжээ зохион байгуулж, хамтын ажиллагааны гол чиглэлийг тогтоохоор тохиров. Ялангуяа Монгол Улсын санхүү, эдийн засгийн болон нягтлан бодох бүртгэлийн хууль эрх зүйн орчныг төгөлдөржүүлэх чиглэлээр хамтран ажиллах боломжтойг онцлон тэмдэглэлээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Шинэ хоршоо” хөтөлбөрийн хүрээнд малчдын сарын орлогыг 5 сая төгрөгт хүргэх боломжийг бүрдүүлнэ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө. ЗГХЭГ-ын …