Солонгосын “CORE CONTENTS MEDIA” компанид харьяалагддаг алдарт “T-ARA” болон “Davichi”, “Speed”, “Seeya” хамтлагууд “ETV” телевизийн урилгаар Улаанбаатар хотноо үзэгч фэнүүдтэйгээ уулзаж, тоглолт хийхээр болсон. Хамтлагууд манай улсад ирлээ. Тэд энэ сарын 21-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд тоглолтоо хийх юм.Харин өчигдөр орой “T-ARA” хамтлагийнхан Монголд ирэхэд хэрхэн угтаж авсныг энэхүү бичлэгээс үзээрэй.
Тоглолтын ерөнхий зохион байгуулагчаар “ETV” HD телевиз, хамтран зохион байгуулагч IHC ХХК, ивээн тэтгэгчээр Сүнжин Гранд зочид буудал ажиллаж байгаа бөгөөд өнгөрсөн сарын 26-наас эхлэн билетийг худалдаж эхэлсэн билээ. Тасалбарын гурван төрлийн ангилалтай юм. Тухайлбал, энгийн билет 35.000, тусгай ангилал 60.000, VIP ангилал 350 мянган төгрөгийн үнэтэй байгаа аж.
“Т-ARA” хамтлагийнхан өнөөдөр 11.00 цагаас “Чингис” зочид буудалд хэвлэлийнхэнтэй уулзахаар товлоод байна.