Харви Вайнштейн жүжигчин Салма Хайекэд бэлгийн дарамт үзүүлдэг байжээ

Miramax” кино компанийг үүсгэн байгуулагч Холливудын алдартай найруулагч Харви Вайнштейний хүчирхийлэл, бэлгийн дарамтыг тойрсон асуудал ил болсоор байна.

Харви Вайнштейн бэлгийн дарамтад Холливүүдийн алдартай жүжигчин Салма Хайек өртжээ. Тэрбээр энэ тухайгаа ярьжээ.

Салма Хайек Харви Вайнштейний бэлгийн дарамт, сүрдүүлэгт “үгүй” гэсэн хариулт өгч байсан гэнэ. Гэсэн хэдий ч жүжигчин бүсгүйг ална гэж сүрдүүлдэг байжээ.

Вайнштейн Салма Хайекруу хамт шүршүүрт орох, шүршүүрт орж байгаагаа түүнд харуулах, өөр эмэгтэйтэй хамт нүцгэлэх зэрэг шаардлагыг биелүүлээгүй өнгөрөөсөн гэж хэлжээ.

Бэлгийн дарамтад өртсөн эдгээр эмэгтэйн тоонд жүжигчин Анжелина Жоли, Гвинет Пэлтроу, Кара Дэлэвинь , Лена Хиди зэрэг одууд багтжээ. Тэд хэлэхдээ гол ба туслах дүрийн сонгон шалгаруулалтыг хийхийн тулд залуу бүсгүйчүүдэд бэлгийн дарамт үзүүлдэг байсан хэмээн ярьсан байна.

Санал болгох мэдээ

Хятадын чат-ботуудад “сэтгэл хөдлөл” илэрхийлэхийг хориглоно

Хятадын эрх баригчид хиймэл оюуныг сэтгэл хөдлөлгүй, аюулгүй мэдээллийн хэрэгсэл болгохыг эрмэлзэж байна. Тодруулбал, Хятадад …