Дэлхийн гоо бүсгүйн тэмцээн амжилт үзүүлсэн бүсгүйчүүдийн амьдралын түүх

Жил бүр дэлхийн олон улсад зохион байгуулдаг гоо бүсгүйн тэмцээнд авьяас чадвар, мэдлэгээрээ  олон бүсгүйчүүд өрсөлддөг. Эдгээр бүсгүйчүүдийн дундаас нэг нь  тэргүүн титмийн эзнээр шалгардаг. Ингээд тэргүүн титмийн эзнээр шалгарсан  зургаан  гоо бүсгүйн амьдралын түүхээс танилцуулж байна.

Ирене Саес/Ертөнцийн мисс-1981/

Венесуэл улсын мисс Ирене Саес/Ертөнцийн мисс-1981/ тэмцээний титмийн эзнээр шалгарсан. Удалгүй Венесуэлийн ерөнхийлөгчийн сонгуульд хүчтэй өрсөлдөгчдийн нэг болсон байв.

Зөвхөн усны хувцастай алхаад явдаг эмэгтэй биш, харин ч улс төрийн тавцанд хүчтэй өрсөлдөгч гэдгээ харуулан ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөх санал асуулгаар дэмжигчдээсээ 70 хувийн дэмжлэг аваад байжээ. Уго Чавестай өрсөлдсөн түүний кампанит ажлыг “Гоо бүсгүй болон араатны тулаан” гэж нэрлээд байв, гэсэн ч гоо үзэсгэлэн ялагдсан юм. Ерөнхийлөгч болж чадаагүй ч Ирене Венесуэлийн Нуэв Эспарта мужийн амбан захирагч болсон.

Харин жирэмсэн болсноо мэдээд улс төрөөс гарч, дараа нь АНУ-ыг зорин, банкны бизнес эрхлэх болжээ. Одоо тэрбээр 55 настай, жаргалтай ээж, амжилттай бизнес хатагтай нарын нэг юм.

1994 оны “Дэлхийн мисс” тэмцээний титмийн эзэн Айшвари Рай


1994 оны “Дэлхийн мисс” тэмцээний титмийн эзнээр шалгарсан үзэсгэлэнт бүсгүй бол Айшвари Рай юм. Тэрбээр 1973 оны 11-р сарын 1-нд төржээ. Үзэсгэлэнт бүсгүй усан боомтын офицер Кришнараж Рай, зохиолч бүсгүй Вринда Рай нарын гэр бүлд төрсөн байна. Айшвари Рай нь Боллувудын оддоос Холливудад хүлээн зөвшөөрөгдсөн цор ганц уран бүтээлч билээ.

Холливудад хүлээн зөвшөөрөгдсөн үзэсгэлэнт бүсгүй Айшвари Райг жүжигчин Жулия Робертс “Айшвари Райг бол дэлхийн хамгийн үзэсгэлэнт бүсгүй ” хэмээн нэрлэжээ.

Жүжигчин бүсгүйд жинхэнэ амжилтыг авчирсан уран бүтээл болох «Девдас» кино нь олон улсын Каннын кино наадамд оролцсон анхны Болливудын кино болсон юм. Энэхүү кино нь борлуулалтаараа Энэтхэгт төдийгүй АНУ-д ч тэргүүлж чаджээ.

 Кристиан Мартель /Ертөнцийн мисс-1953/

Кристиан бол дэлхийн нэр хүндтэй тэмцээний ялагч болсон цорын ганц франц бүсгүй. 21 насандаа Ертөнцийн миссийн тэргүүн титмийг хүртснийх нь дараа Францын найруулагчид түүнийг кинондоо тоглуулахаар дугаарлаж байсан гэдэг.

Ингээд кино урлагийн салбарт найман жил ажиллахдаа Кристиан 25 кинонд тогложээ. Хэдийгээр амжилттай явж байсан ч хайр дурлал, гэр бүлийнхээ төлөө кино урлагаас татгалзан Мексикийн ерөнхийлөгч асан Мигелийн хүүтэй гэрлэж, дөрвөн хүүхэд төрүүлжээ.

Ева Рубер-Стейер/Дэлхийн мисс-1969/

Тагнуулын тухай хамгийн сонирхолтой, хамгийн удаан цувралаар гарсан киноны сэтгэлд шингэн үлдсэн дүрүүдийн нэг нь Гоголь генералын үзэсгэлэнтэй нарийн бичгийн дүр байдаг. Энэ дүрд гурван анги дараалан тоглосон хүн нь 1969 оны дэлхийн мисс Ева Рубер-Стейер юм.

Австрийн үзэсгэлэнт шаргал үст бүсгүй “Надад хайртай тагнуул”, “Зөвхөн чиний нүдэнд”, “Наймаалж” зэрэг кинонд тоглосны дээр алдарт Ридли Скоттын кинонд ч тоглож байлаа. Харин дараа нь гэр бүлийн амьдрал зохион, Америкийн хэвлэлийн компанийн захирал Брайн Коуэнтэй гэрлэн, хүү төрүүлж өгсөн юм.

 Лиза Ханна-/Дэлхийн мисс-1993/


Ямайкийн үзэсгэлэнт бүсгүй гоо бүсгүйн титмийг 18 насандаа хүртжээ. Лиза Дэлхийн миссийн титмийг хүртсэн эх орныхоо гурав дахь эмэгтэй нь юм.

Гоо бүсгүй зүгээр л нэг гэрэл зургаа авахуулж, инээмсэглэн зогсохыг хүссэнгүй кино урлаг, телевизийн салбарт ч хүчээ үзэж байсны дээр одоо улсынхаа улс төрийн амьдралд багагүй үүрэг гүйцэтгэдэг. Одоо 40 настай болсон Лиза Ямайкийн Соёлын сайдын албан тушаалыг дөрвөн жил хашсны дээр саяхан орон нутгийн парламентад сонгогджээ.

Розмари Франкленд -/Дэлхийн мисс-1961/

Розмари Франкленд 1961 онд Дэлхийн миссийн титмийг хүртжээ. Алдарт комикч Боб Хоуп түүнд титмийг нь зүүлгэж өгсний дээр гоо үзэсгэлэнг нь ихэд бишрэн, кинондоо тоглуулж байжээ. Кинонд тоглосны зэрэгцээ Боб Хоуптай амрагийн харилцаатай болсон ч тэд гэрлэсэнгүй, тоглосон кино нь ч эцсийн бөгөөд сүүлийн бүтээл байсан гэдэг. Улмаар Франкленд нэг их нэрд гараагүй рок гитарчинтай гэрлэн, Лос Анжелесийг зорин, хүүхэд төрүүлж, түүнийг бүгд мартсныг ч анзаарсангүй.

Нөхрөөсөө салсны дараа өөртөө итгэх итгэлээ нэг мөр алдаж, гүн хямралд орсны дараа хямрал эмчлэх эмийг текилагаар даруулан хэтрүүлэн уужээ. 57 настай гоо бүсгүйн цогцосыг Калифорнийн нэгэн байрнаас олжээ. Түүний салсан нөхөр нь Розмариг “Яг л Мерилин Монро шиг нас барлаа” гэж хэлсэн байдаг.

 

 

Санал болгох мэдээ

Монгол, солонгосчууд хамтдаа “Хөх толботон” аялал жуулчлалын шинэ маршрут нээх санаачилгыг Ерөнхий сайд дэвшүүллээ

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНСУ-д хийж буй ажлын айлчлалынхаа үеэр Сөүл хотноо 2024 оны …