Б.Хурц БНСУ-д суух Элчин сайдаар томилогдлоо

Тагнуулын Ерөнхий газрын дарга асан Б.Хурцыг Бүгд Найрамдах Солонгос улсад суух Онц бөгөөд бүрэн эрхэт Элчин сайдаар томилох асуудлыг УИХ дөнгөж сая хаалттай хэлэлцэж, түүнийг томилохыг дэмжлээ. Өглөө Б.Хурцын асуудлаар нээлттэй сонсгол явуулсан. Энэ үеэр Дамирангийн Энхбатыг хулгайлж ирсэн асуудалтай холбоотой Б.Хурц хариулт өгсөн юм. Мөн түүний эхнэрийн Сарнайх салоны татварын асуудал, иргэдийг нууцаар тагнаж, чагнасан зэрэг асуудлууд энэ үеэр хөндөгдсөн юм.

 


Санал болгох мэдээ

ТБХ 67 асуудал хэлэлцэж, нийслэлийн төсвийн талаарх ерөнхий хяналтын сонсгол зохион байгуулсан байна

Улсын Их Хурлын 2026 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд Төсвийн байнгын хороо эрхлэх асуудлынхаа хүрээнд …