Дакота Жонсон, Крис Мартин нар албан ёсоор үерхэж эхэллээ


“Грейгийн амьдралын 50 сүүдэр” киноны гол дүрийн бүсгүй Дакота Жонсон “Coldplay” альтернатив рок хамтлагийн дуучин Крис Мартин нар албан ёсоор үерхэж байгаа талаар “СПЛЕТНИК” цахим хуудас мэдээлжээ.

“Coldplay” альтернатив рок хамтлагийн дуучин Крис Мартин АНУ-н жүжигчин Гвинет Палтроутай 2003 оны 12-р сарын 5-нд гэрлэж 2 хүүхэдтэй болсон бөгөөд тэд 10 жил хамтдаа амьдарсны эцэст 2014 оны 3 дугаар сард салалтаа зарласан байна.

Хосууд Австралийн дуучин Ник Кейвийн тоглолтон дээр хамтдаа байсан нь хэвлэлийнхний хараанд өртөж, тэднийг болзох болсон талаар шуугиж эхэлсэн аж.

Санал болгох мэдээ

ГОВИЙН БАЙГАЛЬ, ТҮҮХИЙН МУЗЕЙ ОРЧИН ҮЕИЙН ЧИХМЭЛ АМЬТДЫН ҮЗМЭРЭЭР БАЯЖЛАА

Говийн Байгаль, Түүхийн музей байгалийн төрөл зүйлийг сурталчлан таниулах зорилгоор орчин үеийн хийц, бодит дүрслэлтэй …