Ц. Нямдорж:Б. Хурцын томилгоог эрс эсэргүүцэж байна


Улсын Их хурлын өнөөдрийн хуралдаанаар Тагнуулын Ерөнхий газрын дарга асан Б.Хурцыг Бүгд Найрамдах Солонгос улсад суух Онц бөгөөд бүрэн эрхэт Элчин сайдаар томилох асуудлаар хаалттай хэлэлцэж, түүнийг томилохыг дэмжсэн. Б.Хурцтай холбоотой  асуудлаар нээлттэй сонсгол хийж байгаа энэ үед УИХ хаалттай хуралдаж БНСУ-д суух Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайдаар томилохыг дэмжсэн явдалд Хууль зүйн сайд Ц. Нямдорж, Эрчим хүчний сайд Ц. Даваасүрэн нар эсэргүүцлээ.

УИХ-ын гишүүн, ХЗДХ-ийн сайд Ц. Нямдорж:Би Б. Хурцыг БНСУ-д элчин сайдаар томилох УИХ-ын хуралдаанд оролцоогүй. Оролцоод үгээ хэлчхээд ийм томилгоо хийснийхээ төлөө та нар удахгүй ичээх гэдгээ хэлээд гарсан. Би энэ томилгоог эрс эсэргүүцэж байна. Миний байр суурь тодорхой байгаа. Б.Хурцтай холбоотой яригдаад байгаа зүйлүүд бүгд шалгагдана.

УИХ-ын гишүүн, ХЗДХ-ийн сайд Ц. Даваасүрэн:Б.Хурцыг элчин сайдаар томилох асууудлыг хүч түрэн шийдсэн гэж үзэж байна гэлээ.

 

 

Санал болгох мэдээ

Г.Занданшатар: Мал аж ахуйд тулгамдаж буй асуудлыг хоршиж, нэгдэх арга замаар л шийдвэрлэж чадна

“Шинэ хоршоо” хөдөлгөөн арга хэмжээнд хот, хөдөөгийн 3100 гаруй малчид, хоршоологчид хөдөө аж ахуйн салбарт …