Одри Хепберний олонд дэлгэгдээгүй гэрэл зургууд

Одри Хепберн энэ нэрийг мэдэхгүй хүн байдаг юм гэхэд алаг нүд, нарийхан бэлхүүстэй, дэгжин хар даашинзтай, турьхан гартаа урт гаанс барьсан дэндүү царайлаг энэ бүсгүйн дүр төрхийг нэг удаа ч болов хараагүй хүн үгүй биз ээ.

Тиффанид барьсан өглөөний цай киногоор та бидэнд танигдсан жүжигчин бол Одри Хепберн 1929 оны 5-р сары 4-ны өдөр мэндэлжээ.
Бүх цаг үеийн хамгийн сайхан эмэгтэй хэмээгддэг тэрээр жүжигчнээс гадна язгууртан гаралтай нэгэн байж. Одригийн эцэг Английн III Эдуард, Шотландын хатан хаан Мэригийн үр сад бол ээж нь Монакогийн хунтайж III Рэйнер Хампри Богартын удмын хүн юм.

Эцэг эхийнхээ салалт, дайны жилүүд дэх хатуу ширүүн амьдралыг туулж, садан төрлийн хүмүүсээ дарангуйлагчдад буудуулахыг нүдээрээ үзсэн нь түүний амьдралд үлдсэн том шарх байсан гэж Одри хожим ярьсан байдаг. Тиймдээ ч 1988 онд ЮНИСЕФ-ийн Сайн үйлсийн элч болсноосоо хойш насан эцэслэх хүртлээ дэлхийн олон оронд очиж хүнд хэцүү амьдралтай хүүхдүүдэд тусалдаг байжээ. Мөн тэрээр урлагийн салбар дахь хамгийн нэр хүндтэй шагналууд болох Осквар, Тони, Эмми, Грэммийн шагналыг хүртсэн цөөн жүжигчдийн нэг билээ.


Санал болгох мэдээ

Монгол, солонгосчууд хамтдаа “Хөх толботон” аялал жуулчлалын шинэ маршрут нээх санаачилгыг Ерөнхий сайд дэвшүүллээ

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНСУ-д хийж буй ажлын айлчлалынхаа үеэр Сөүл хотноо 2024 оны …