“Манай сайтад Хуурамч доктор моодонд орох уу, МУИС-ийн гажуудал уу” гэсэн гарчигтай мэдээлэл гарсан. Энэхүү мэдээллийг тодруулахаар бид МУИС-ын Дотоод хамтын ажиллагаа, олон нийттэй харилцах хэлтсийн дарга доктор /Ph.D/ П.Лхамсүрэнгийн эрдэм шинжилгээний удирдагч доктор.проф Л.Оюун болон Монгол Улсын Эрдмийн Их Сургуулийн эрдэм шинжилгээ, судалгаа хариуцсан холбогдох хүмүүстэй уулзаж зарим зүйлийг тодруулсан юм.
Тэд мэдээлэлд дурьдагдсан докторантын хичээлүүдийн дүн, багш нарын гарын үсэг, бие даалтуудын дүн, явцын даалгавруудын үнэлгээ, тухайн үед ОУ-ын Эрдэм шинжилгээний хуралд оролцож байсан илтгэлүүд бүхий докторын ажлын дэвтэр, диссертацийг бидэнд танилцуулж манай сайтад гарсан нийтлэлд дурьдагдсан мэдээллийг худал болох тухай тайлбарлалаа.
П.Лхамсүрэн 2004 онд МУИС-ийн Доктрантад элсэн орж, Эрдмийн Их Сургууль руу шилжин сая 10-р сарын 05-нд Докторын зэргээ хамгаалсан гээд тэр үед МУИС-д одоо ашиглаж байгаа сургалтын “Sisi” программ байгаагүйгээс докторын ажлын дэвтрийг хөтөлдөг байсан. МУИС-т суралцаж байх хугацаандаа Докторын хичээлийн программыг бүрэн үзэж, судалсан гэсэн Сертификат авсан байгаа.
Эрдмийн Их Сургуульд шилжиж очихдоо МУИС-д сурч байсан ихэнх дүнг нь тооцуулсан. Эрдмийн Их Сургуульд хоёр удаа хэлэлцүүлэг хийж, урьдчилсан хамгаалалтад орон, Докторын зэргээ хамгаалсан.
Түүний зэргээ хамгаалах өдөр, цагийг 2017 оны 10 сарын 05-ны 14 цаг гэж Боловсрол Шинжлэх Ухааны Яамны Докторын зэрэг хамгаалуулах вэбсайтад тавьсан байгаа. Хамгаалуулалт болохоос өмнө уг сайтад зар гарсан байх ёстой байдаг.
2017 оны 9 сарын 7-нд “Урьдчилсан хамгаалалт”-д орсоноос хойш 45 хоногийн дотор үндсэн хамгаалалтдаа ордог байна. Цаашлаад “Багшгүй, оюутангүй сургууль” гэж өмнөх нийтлэлд бичигдсэний хариуд “Эрдмийн Их Сургууль руу ороод үзэхэд л багш судлаачид судалгаагаа хийсэн, оюутнууд нь хичээлдээ шамдсан ийм л дүр төрх таныг угтана. Манай хаалга эрдэмд шамдсан хэн бүхний өмнө нээлттэй гэсэн юм.
П.Лхамсүрэнгийн гурилын зах зээлийн ерөнхий тэнцвэрийн динамик “Тариат” загварыг Монгол Улсад анх удаа боловсруулсан болохыг онцолсон юм.
“Манай сайтад Хуурамч доктор моодонд орох уу, МУИС-ийн гажуудал уу” нийтлэлийг ЭНД ДАРЖ уншина уу.
Б.Халиунаа