Царай муутай төрсөн нь амиа хорлох шалтгаан мөн үү…

jӨсвөр насныхны хувьд бие биенээ ялгаварлан гадуурхах, амьдрал тарчиг царай муутай хүүхдүүдээ дээрэлхэж дарамтлах явдал томчуудад мэдэгдэхгүйгээр ихээхэн гардаг байна.  Тэгвэл Су жон охин гэх, өөрсдийгөө хөөрхөнүүдийн пракц гэж нэрлэсэн хэсэг охидод үргэлж дарамтлуулсаар эцэстээ залхаж амиа хорлох гэж оролджээ. Дунд сургуулийн ахлах ангийн эдгээр охид ангийнхаа даруухан ноомой охидыг үргэлж ялгаварлан гадуурхаж мөнгө нэхэн дармталдаг байсан байна.

Тэд хичээл тараад хэсэг хэсгээрээ үүдэнд гарч зогсоод, хаалгаар гарах гэхэд нь мөрлөж, дээгээ тавин унагааж “чи дэндүү бүтэлгүй юм, азгүй амьтан, царай муут, бүдүүн гахай  минь яах гэж энэ хорвоод мэгдэлсэн юм бэ? Чиний аймшигтай гаж царайг харахаас нүд хорсож байна” гэх мэтчилэн хэрэглэсэн хог салфиткаа шийдэж дээрэлхдэг байжээ.  Охины аав ээж хэлэхдээ охин маань үргэлж л хичээлээсээ ирэхдээ уйлсан болтой, нүд нь улайчихсан ирдэг байсан. Ямар нэгэн юм болоо юу гэхлээр “би хөөрхөн болмоор байна би яагаад ийм төрсөн юм бэ” гээд бухимдан дуугаа хураадаг байсан  гэжээ.

Аав ээж хоёр нь охиныг нь өөрсдийгөө “хөөрхөнүүдийн пракц”  гэж нэрлэсэн танхай охид дээрэлхэж тэсхийн аргагүй байдалд оруулдаг байсныг  гэрээслэж бичсэн захианаас нь олж мэджээ. Ангийнх нь танхай охидын талаар цагдаад мэдэгдсэн ч  насанд хүрээгүй хүүхдүүд гээд тэрхүү хэргийг тоож хэлцээгүй байна.

Ugluu-logo16 - Copy - Copy - Copy - Copy

 

Санал болгох мэдээ

Үс засуулахад сайн өдөр

Аргын тооллын 2023 оны дөрөвдүгээр сарын 03. Даваа гараг. Билгийн тооллын XVII жарны “Үзэсгэлэн болгогч” …