Холливудын кино найруулагч Харви Вайнштейны дуулианд чимээгүй байж, байр сууриа илэрхийлэхгүй, хоёр нүүр гаргаж байна гэж жүжигчин Рөүс МакГован өөрийн цахим хуудсандаа жүжигчин Мерил Стрипийг буруутгаж бичсэн билээ.
Харин жүжигчин Мерил Стрип Рөүсийн бичсэнд хариу хэлжээ. Мерил хэлэхдээ “Би Харви Вайнштейн 90 оны үед эмэгтэй жүжигчдэд бэлгийн дарамт үзүүлдэг байсан болоод Рөүс МакГованд ч тэгж хандсан талаар нь мэдээгүй. Би санаатай чимээгүй байгаагүй. Хувь хүнийхээ зүгээс залуу бүсгүйчүүд бэлгийн дарамтад өртөх явдлыг байж боломгүй хэрэг гэж үздэг. Тийм зүйл болж байсныг би мэдээгүй. Харви Вайнштейныг би хаана амьдардгийг нь мэдэхгүй. Тэр ч манайд хэзээ ч зочилж байгаагүй. Тэр намайг хэзээ ч зочид буудалд урьж байгаагүй. 1998 онд “Music of the Heart”-ын талаар ярилцахаар нэг л удаа оффисын өрөөнд нь орж байсан. Рөүст миний талаар ийм сэтгэгдэлтэй байгаад харамсаж байна. Би түүнийг үнэнийг мэдээсэй гэж хүсч байна” хэмээжээ.