Фото:Сэлбэ голын орчимд мөсөн хотхон сүндэрлэлээ

Сэлбэ голын ай сав дотор /Бээжингийн гудамжны гүүрнээс Скай хайпермаркет дэлгүүрийн баруун талын явган хүний гүүрэн гарц хүртэл талбайд/ мөсөн хотхон сүндэрлэлээ.

Олон улсын мөсөн баримлын уралдаанд байр эзэлж байсан шилдэг 20 ширхэг мөсөн баримал, үйлчилгээний байр, гэрэлтүүлэг, цахилгаан хангамж, гэрлэн чимэглэл, 70х24, 30х19 хэмжээтэй 2 ширхэг мөсөн гулгуурын талбайтай мөсөн хотхон өчигдөр орой албан ёсоор нээлтээ хийлээ.

Өвлийн улиралд хүүхэд, залуучуудын чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх, дэлхийд танигдсан уран бүтээлчдийн хийж бүтээсэн мөсөн баримлыг үзэж сонирхох, мөсөн гулгуурын талбайд тэшүүрээр хичээллүүлэх зорилгоор байгуулсан байна.

Санал болгох мэдээ

ГОВИЙН БАЙГАЛЬ, ТҮҮХИЙН МУЗЕЙ ОРЧИН ҮЕИЙН ЧИХМЭЛ АМЬТДЫН ҮЗМЭРЭЭР БАЯЖЛАА

Говийн Байгаль, Түүхийн музей байгалийн төрөл зүйлийг сурталчлан таниулах зорилгоор орчин үеийн хийц, бодит дүрслэлтэй …