Facebook зурагнаас хүнийг таньж, эзэнд нь мэдээлдэг шинэ системтэй боллоо


Өчигдөр Facebook компани хүний нүүр царайг таних шинэ технологийг нэвтрүүлжээ. Ингэснээр хаа нэгтээ таны фото зураг ашиглагдаж байгааг мэдэх боломжтой болж байгаа аж.

Үүний тусламжтай зураг нь “tag”-лагдаагүй байсан ч хаа нэгтээ орсон байгааг мэдэх боломжтой.  Ингэснээр хэрэглэгчийн өмнөөс хуурамч хуудас үүсгэх зэрэг асуудлыг шийдвэрлэх гэнэ. Хэрэглэгч энэ үйлчилгээг авсан ч on, off тохируулгаар хаах боломжтой.

Тус технологийг өчигдрөөс эхлэн системдээ нэвтрүүлж эхэлсэн байна. Харин Канад, Европын Холбооны хэрэглэгчдийг одоохондоо алгасч байгаа нь эдгээр орны хууль эрх зүйн зохицуулалттай холбоотой ажээ.

 

 

Санал болгох мэдээ

Е-спортын монгол тоглогч Senzu-ийн үнэлгээ ойролцоогоор 1.5-2 сая ам.долларт хүрчээ

Дэлхийн топ 20 тоглогчдын жагсаалтад 13-р байрт эрэмбэлэгдсэн Senzu-ийн үнэлгээ ойролцоогоор 1.5-2 сая ам.доллар буюу …