Christine Taylor and Director Ben Stiller arrive as 20th Century Fox presents "The Secret Life of Walter Mitty" AFI Gala Screening at the TCL Chinese Theatre in Hollywood, CA on Wednesday, November 13, 2013 (Alex J. Berliner/ABImages)

2017 онд хамгийн их дуулиан тарьсан оддын салалтууд

Холливуудын жүжигчин Орландо Блум, дуучин Кэти Перри нар энэ жил  шуугиантайгаар салсан. Хосууд жил хамтран амьдарсны эцэст албан ёсоор салсан гэдгээ мэдэгдсэн юм. Дуучин Кэти Перри People сэтгүүлд өгсөн ярилцлагадаа “Бид зүгээр л өөр хүмүүс хэн хэнд нь хувийн орон зай хэрэгтэй учир салах болсон” гэж ярьж байжээ. Ямартай  ч Орландо Блум, Кэти нар найз хэвээр харилцаатай үлдэхийг хүсчээ.

Леонардо Ди Каприо өөрөөсөө 17 насаар дүү Данийн загвар өмсөгч Нина Адгалаас  өнгөрсөн тавдугаар сард салсан юм. Жүжигчин ЛеоНардогийн хувьд олон алдартай бүсгүйчүүдтэй нэр холбогдож байсан ч хайр дурлалын харилцаагаа удаан үргэлжлүүлдэггүй гэлтэй. Хосууд болзож байхдаа өөр хотод амьдардаг байсан бөгөөд өнгөрсөн жил  загварын шоуны үеэр танилцжээ.

 Кайли Женнер өнгөрсөн гуравдугаар сард найз залуу Тайгагаас албан ёсоор салсан. Тэдний салалтын шалтгаан тодохойгүй ч Кайли өдгөө шинэхэн найз залуугаасаа бие давхар болсон юм. Түүний найз залуу болох реппер Тайга (Tyga) 320,000 долларын үнэтэй “Ferrari” машинийг Кайлид 18 насны төрсөн өдрийн бэлэг болгож авч өгсөн бөгөөд тухайн үедээ маш их шуугиан тарьж байжээ.

Роберт Паттинсон, дуучин FKA Twigs нар 2015 онд болзож эхэлсэн байдаг. Тэд хоёр жил гаруй хамтдаа амьдарсны дараа харилцаагаа өндөрлүүлсэн юм. Гэвч эх сурвалжийн мэдээлснээр хосуудын дунд хайр сэтгэлийн бат бөх харилцаа үүсээгүй. Ажил хэргийн шугамаар бие биетэйгээ холбогддог байсан. Роберт өөр бүсгүйтэй байсан зэргээр мэдээлж байжээ.

Бен Стиллер, Кристин Тейлор нар 17 жилийн турш хамтдаа амьдарсан ч эцэстээ салахаар шийдсэн билээ. Хосууд 1999 онд “Heat Vision, Jack” нэртэй Fox телевизийн киноны  зураг авалтын үеэр танилцжээ. Стиллер, Тейлор нар удалгүй 2000 оны тавдугаар сард гэрлэж Элла Оливия,  Квинлин Демпси гэх хүү охинтой болсон юм.

Black eyed Peas  хамтлагийн гишүүн асан дуучин Ферги найман жил хамт амьдарсан нөхөр Жош Дюамелаас салах өргөдлөө өнгөрсөн есдүгээр сард өгчээ. Тухайлбал хосууд энэ оны эхээр хоёр тийш болсон боловч бүр мөсөн салж буй гэдгээ мэдэгдэн найзуудын харилцаатай байхаар шийджээ. Хосууд найман жилийн туршид хамтдаа амьдарч дөрвөн настай бяцхан хүүтэй юм.

Селена Гомез, Weeknd нар 10 сар болзсоны эцэст сүр дуулиантайгаар салсан билээ. Тэд өнгөрсөн онд албан ёсоор үерхэж буй гэдгээ зарлан олон нийтийн арга хэмжээнд цуг оролцож байсан. Хосуудын салалтын шалтгааныг Селена Гомезын экс найз залуу Жастин Бибертэй холбон тайлбарлаж байна.


Санал болгох мэдээ

Монгол, солонгосчууд хамтдаа “Хөх толботон” аялал жуулчлалын шинэ маршрут нээх санаачилгыг Ерөнхий сайд дэвшүүллээ

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНСУ-д хийж буй ажлын айлчлалынхаа үеэр Сөүл хотноо 2024 оны …