Дуучин Селена Гомезын сайн найз, үеэл Приссилла ДэЛеон өнгөрсөн гуравдугаар сард сүй тавьжээ. Үеэлийнхээ хуримын бэлтгэлд дуучин бүсгүй их цаг зарцуулж байгаа гэнэ.
Селена өөрийн 131 сая дагагчтай instagram хуудсандаа “Бид үүнийг амьдралынхаа турш хүлээсэн” гэж бичсэн. Түүний үеэл Приссилла Селенаг хуримынхаа гэрчүүдийн нэг болохыг хүсч байгаа аж.
Харин Селена хуримын гэрчийнхээ үүргээ давуулан биелүүлж үеэлдээ мөрөөдлийн хуримын даашинзыг нь авч өгсөн байна. Приссилла энэ тухай өөрийн instagram хуудсандаа “Хуримын гэрч маань гэнэтийн бэлэг барьж мөрөөдөж байсан хуримын даашинзыг авч өглөө” хэмээн бичжээ.