Хааны гэр бүлийн Зул сарын мэндчилгээнд алдаа гарчээ

Өнөөдөр Зул сарын баярын өдөр тохиож байна. Английн хааны гэр бүлийнхэн баярт зориулж ард түмэндээ мэндчилгээ бүхий карт хүргэсэн билээ. Мэндчилгээний зурганд Ханхүү Виллиам костьюм өмсөж, цэнхэр өнгийн зангиа зүүсэн байна.

Гүнж Кейт Мидллтон, ханхүү Жорж, гүнж Шарлотт нар мөн цэнхэр өнгийн хувцас өмсчээ. Харин мэндчилгээний зурган дээр Кейт Миддлтоны баруун гар байхгүй байгаа нь хүмүүсийг төөрөгдөхөд хүргэсэн.

Twitter-т олон хүн “Кейтийн баруун гар зурганд гараагүй байна”, “Кейтийн баруун гарыг зурганд оруул гэсэн өргөх бичиг барьж байна”, “Кейтийн баруун гар хаачсан бэ?”, “Энэ сайхан зураг байна л даа. Гэхдээ Кейтийн баруун гарыг оруулаагүй байна” гэхчлэн жиргэжээ.

 


Санал болгох мэдээ

Хятадын чат-ботуудад “сэтгэл хөдлөл” илэрхийлэхийг хориглоно

Хятадын эрх баригчид хиймэл оюуныг сэтгэл хөдлөлгүй, аюулгүй мэдээллийн хэрэгсэл болгохыг эрмэлзэж байна. Тодруулбал, Хятадад …