Төр, хувийн хэвшлийн зөвлөлдөх хороо байгууллаа


Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар тушаал гарган Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах зөвлөлийн дэргэд Төр, хувийн хэвшлийн зөвлөлдөх дэд хороо байгууллаа.

Дэд хороо хөрөнгө оруулалттай холбоотой хууль тогтоомж, бодлогын баримт бичиг боловсруулахдаа хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөх хуулийн этгээдийн төлөөллөөр тухайн асуудлыг хэлэлцүүлэн, санал авч, зөвшилцөх, мэдээллээр хангах үүрэг хүлээсэн байна.
Дэд хороог Үндэсний хөгжлийн газрын дарга ахлах бөгөөд дэд даргаар Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимын дарга ажиллах юм.Хорооны бүрэлдэхүүнд холбогдох яам, агентлаг, төрийн бус байгууллагын төлөөлөл оржээ.

 

Санал болгох мэдээ

Хүний эрх, эрх чөлөөг хязгаарлаж буй хууль тогтоомж, дүрэм журмыг хална

УИХ-ын дарга Н.Учрал “Чөлөөлье” санаачилгын хүрээнд байгуулсан ажлын хэсгүүдийн ахлагч, дэд ахлагч нартай энэ сарын …