Усан дор бөмбөг шүүрч буй нохойнууд

Нохой хүний хамгийн сайн анд нөхөр. Тэд хүнийг хайрлан хамгаалж аз жаргал, инээд хөөрийг бэлэглэдэг. Тиймдээ ч манай улсад нохой тэжээгчид харьцангуй олширсоор байна. Тэд хүний хажууд амьдрахдаа эзнийхээ үг яриа, үйл хөдлөл, сэтгэлийн хөдөлгөөн зэргийг бүрэн гүйцэд мэдэрч, ямар үед эрхлэн тоглох, ямар үед уурыг нь хүргэхгүй томоотой байх зэргээ ч мэддэг болсон байдаг ажээ.

Хаалганы хонх дуугарахаас өмнө тэр үүдэн дээр очоод зогсчихдог. Таныг харанхуй гэртээ орж ирэхэд бас л тэр үүдэн дээрээ хүлээгээд зогсож байдаг. Заримдаа “тэрийг яваад аваар ир” гэхэд зуугаад аваад ирэх тохиолдол ч бий.

Та нохойтой юу? Нохой тань бөмбөгөөр тоглодог уу? Зарим хүний нохой ус руу шидсэн бөмбөгийг шүүрч аван эзэндээ авч өгдөг. Эдгээр нохой усанд шидэгдсэн бөмбөгний араас үсэрчээ. Энэ мөчид эзэд нь хөгжилтэй зургийг нь авсан байгааг сонирхъё.

 

 


Санал болгох мэдээ

Монгол, солонгосчууд хамтдаа “Хөх толботон” аялал жуулчлалын шинэ маршрут нээх санаачилгыг Ерөнхий сайд дэвшүүллээ

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНСУ-д хийж буй ажлын айлчлалынхаа үеэр Сөүл хотноо 2024 оны …