Синди Кроуфорд:Рэнди Гербер бид хоёрын хамтын амьдралын нууц бол нөхөрлөл

1990-ээд оны хамгийн алдартай супер моделиудын нэг бол Синди Кроуфорд билээ. Дэлхийн даяар охид инди Кроуфорд шиг байхыг хүсэж  хүмүүс түүний  гоо үзэсгэлэнг биширдэг байв.

Синди Кроуфорд Америкийн нэгэн тосгонд төржээ. Түүний эцэг нь цахилгаанчин, ээж нь сувилагч мэргэжилтэй байжээ.  Синди Кроуфорд  16 настай байхдаа мэргэжлийн гэрэл зурагчны нүдэнд өртөж загвар өмсөгч болох гараагаа эхэлжээ.  Тэрбээр 17 настайдаа Нью-Йоркт хотын хамгийн том загвар агентлагтай гэрээ байгуулсан байдаг. Түүний алдарт хүрсэн гол шалтгаан нь тэрээр согтууруулах ундаа огт хэрэглэдэггүй , зураг авалтуудаа огт тасалдаггүй мэргэжилдээ үнэнч байсны үр дүнд супер модель болсон юм.

 1995 онд Синди Кроуфорд дэлхийн хамгийн өндөр орлоготой  супер модель болсон. Тэрбээр XX зууны хамгийн тачаангуй 100 алдартны чансааны тавдугаар байранд эрэмбэлэгджээ.

Синди Кроуфорд нь 1991 онд 16 насаар ах жүжигчин Ричардтай Энэтхэг улсад нэгэн загварын шоун дээр танилцаж удалгүй гэрлэжээ. Гэвч тэдний хамтын амьдрал дөрөвхөн жил үргэлжлээд л дуусгавар болсон юм.

Синди хоёр дахь  удаагаа гэрлэхдээ өөрийнхөө гаргасан алдаагаа мэдсэн гэдэг.Түүний хоёр дахь нөхөр нь сүлжээ рестораны эзэн Рэнди Гербер билээ. Синди Кроуфорд, Рэнди Гербер нар гэрлэж хоёр хүүхэдтэй болсон юм.

Синди хоёр дахь гэрлэлтийн тухай  “Бидний урт удаан хамтын амьдралын нууц бол нөхөрлөл”  гэж   ярьжээ.

Тэрбээр залуу насандаа үдэшлэг, зугаа цэнгэлд явдаггүй, бусад загвар өмсөгчидтэй адил тэрбумтнуудтай зугаацдаггүй  ном унших дуртай нэгэн байжээ.

Г.Нараа


Санал болгох мэдээ

Уран барималч Т.Даваасамбуугийн “Монгол эр хүн” үзэсгэлэн дэлгэгдлээ

“Мөнгөн мод 2023” наадмын  шилдэг дүрслэх урлагийн бүтээлийн шагнал хүртсэн уран барималч Т.Даваасамбуугийн “Монгол эр …