“Big Bang” хамтлагийн дуучин Тэян жүжигчин бүсгүйтэй хуримлана

Өмнөд Солонгосын “Big Bang” хамтлагийн дуучин Тэян  ирэх оны хоёрдугаар жүжигчин бүсгүй Мин Хё Ринтэй хуримлахаар болжээ.  Энэ талаар дуучин Тэянийн харьяалагддаг “Вай-Жи Интертэйнмент” агентлаг  “Ёнхап” агентлагт мэдэгдэхдээ “Тэян ирэх оны хоёрдугаар сард гэрлэнэ. Хуримын тов удахгүй гарна” гэжээ.
Тэян, Мин Хё Рин нар нь 2014 оноос үерхэж эхэлсэн гэнэ. 31 настай жүжигчин Мин нь 2016 оноос сурталчилгааны моделиор ажиллаж эхэлсэн бөгөөд 2011 онд тоглосон “Нархан” киногоороо ихэд алдаршсан нэгэн билээ.

Санал болгох мэдээ

ГОВИЙН БАЙГАЛЬ, ТҮҮХИЙН МУЗЕЙ ОРЧИН ҮЕИЙН ЧИХМЭЛ АМЬТДЫН ҮЗМЭРЭЭР БАЯЖЛАА

Говийн Байгаль, Түүхийн музей байгалийн төрөл зүйлийг сурталчлан таниулах зорилгоор орчин үеийн хийц, бодит дүрслэлтэй …