Эрчүүддээ: Хайртай бүсгүйгээ хумсаар нь шинжээрэй!

 nailpoliss01 Хүн болгоны хумс янз бүрийн хэлбэртэй байдаг. Тэр дундаа эмэгтэйчүүд байнга л хумсаа ургуулж засаж янзлаж байдаг. Тэгвэл тухайн хүний хумс нь тэр эмэгтэйг ямар ааш зантайг илэрхийлж байдаг аж. Гэхдээ бүгд яг тийм байдаг гэсэн үг биш боловч ерөнхийдөө адил ааш авиртай байдаг гэдгийг бас санах нь чухал болов уу?

Ингээд залуу таньд сонирхож буй бүсгүйгээ хэр ааш зантай болохыг шинжих хялбар аргыг хүргэж байна.

– Урт хумстай бүсгүйчүүд тэвчээртэй, өгөөмөр сэтгэлтэй, бусадтай өрсөлдөхийг төдий л хүсдэггүй бөгөөд өөрийнхөөрөө амьдрахыг илүүд үздэг байна.

– Хэт урт хумстай бүсгүйчүүд удаан хөдөлгөөнтэй назгай байх нь их бөгөөд өөртөө итгэх итгэл бага, бүрэг нууцлагдмал байдаг.

– Хэт богино хумстай эмэгтэйчүүд түрэмгий зантай ч ажилсаг хичээнгүй, бусдыг шүүмжлэхдээ гаргуун нэгэн байдаг гэнэ. Тэд шазруун, өөнтөгч байх нь түгээмэл тул ам муруйвал эвлэрэхэд тун бэрх.

– Хатуу хумстай эмэгтэйчүүд нь эрүүл мэнд сайтай ч ууртайн дээр мөнгөнд дуртай байх нь түгээмэл.

– Нимгэн, ургадаггүй хумстай бүсгүйчүүд эрүүл мэнддээ төдийлөн анхаараад байдаггүй аж.

–  Богино зөөлөн хумстай бүсгүйчүүд сэтгэлийн хөдөлгөөн ихтэй, хөнгөн хийсвэр байдаг.

– Хавтгай бага зэрэг төвийсөн хумстай бол нилээд бүдүүлэг, ёс суртахуундаа анхаарах шаардлагатай эмэгтэйчүүд.

– Хумсаа мэрдэг бол сэтгэл санааны гүн хямралтай, сэтгэцийн өвчтэй байх нь түгээмэл байдаг аж.

Ugluu-logo1

Санал болгох мэдээ

Нялх үрчлээгээ арилгахад чинь туслах нандин аргууд

Хэдэн наснаас хойш үрчлээ үүсэхийг хэвийн гэж тооцох вэ? 30 насны босго давсны дараа ихэнхи …