2017 он эмэгтэйчүүдийн жил байсныг баталсан үйл явдлууд

Жүжигчин Мерил Стрип “Алтан Бөмбөрцөг”-т хэлсэн үг нь олон хүнд урам зориг өгөв

Холливудын алдарт жүжигчин Мерил Стрип “Алтан Бөмбөрцөг”-өөс Lifetime Achievement шагнал хүртсэн билээ. Тэрээр шагнал авахдаа хэлсэн үгэндээ Трамп руу дайрсан олон нийтийн дургүйцлийн хариуд “Үл хүндлэл үл хүндлэлийг л дагуулна. Зөрчил үүсгэгч өөртөө зөрчлийг дууддаг. Бүгдээрээ нийлж хэн нэгнийг доош нь хийхэд эцэстээ бүгд л ялагддаг” хэмээн хэлжээ.

Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалахыг шаардсан жагсаал болов

Нэгдүгээр сарын 21-нд Америкийн 600 газар болон өөр хэд хэдэн оронд нийт дөрвөн сая гаруй хүн эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалахыг шаардсан тайван жагсаал хийсэн.

Виола Давис кино наадмаас гурван том шагнал хүртсэн анхны Африк гаралтай Америк жүжигчин болов

Fences кинонд тоглосон дүрээрээ нэр хүндтэй “Oscar”, “Emmy”, “Tony” шагналыг гурвууланг нь хүртсэн анхны Африк гаралтай Америк жүжигчин болсон байна.

Нью-Йоркт зоригтой охины хөшөөг босгожээ

Гуравдугаар сард болсон ОУ-ын Эмэгтэйчүүдийн Өдрийг тохиолдуулж Нью-Йоркийн Wall Street-т барималан бухны өөдөөс харан зогсож байгаа охины хөшөөг босгожээ. Үүгээр компаниудын захирлуудын зөвлөлд эмэгтэй хүн байх ёстойг илэрхийлэхийг зорьжээ.

Максинь Ватерс 

Америкийн конгресын Калифорни дахь төлөөлөгч Максинь Ватерс ээлжит чуулганы үеэр үг хэлж байх зуур Сангийн сайд Стивен Мнучин үгийг нь тасалсанд тэр даруй “Цаг дуусаагүй, цагаа шаардаж байна!” гэж хэлэн үгээ гүйцээсэн нь цахим ертөнцөд дуулиан тарьсан.

Жүжигчин Николь Кидманы тоглосон, Ази гаралтай эмэгтэй найруулагчтай кино “Emmy” шагнал гардуулах ёслолоос найман шагнал хүртсэн

MeToo хөдөлгөөн дэлхий дахинд өрнөв

 

 

 

Одоогоос 10 гаруй жилийн өмнө Тарана Бурке гэгч охид, эмэгтэйчүүдийг хүчирхийлэхийн эсрэг MeToo компанит ажил өрнүүлсэн нь бөгөөд өдгөө олон орны хүн уг хөдөлгөөнд нэгдсэн байна. Олон орны эмэгтэйчүүд бэлгийн хүчирхийлэлд өртөж байсны хуваалцсаны дотор алдартай жүжигчид, улс төрчид ч байна.

Алабама Мужийн сенатад 

Алабама Мужийн сенатад Дуг Жонес, Роё Мүүр нар дэвшихэд Роё Мүүрийг бэлгийн хүчирхийлэл үйлдэгч хэмээн олон эмэгтэй дургүйцлээ илэрхийлж олонхын саналаар Дуг Жонес ялалт байгуулсан. Дуг Жонесын ялалтад мужийн нийт Африк гаралтай Америк эмэгтэйн 98 хувь нь саналаа өгсөн нь томоохон түлхэц болсон юм.

Даника Роем анхны трансжендер хууль тогтоогч болов

Өнгөрсөн 11-р сард Америкийн улс төрч, сэтгүүлч Даника Роем Виржиниа мужийн хууль тогтоогчоор сонгогджээ.

Times сэтгүүл ‘The Silence Breakers’ -үүдийг оны Онцлох хүнээр шалгаруулав

Times сэтгүүл “Оны Онцлох Хүн”-ээр MeToo хөдөлгөөнд идэвхтэй оролцсон бүсгүйчүүдийг шалгаруулжээ.

 

 

 

Санал болгох мэдээ

Жүжигчин О.Хонгорзул Анна Каренинагийн дүрд тоглоно

Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид Оросын нэрт зохиолч Лев Толстойн “Анна Каренина” жүжгийг 2020 …