“Keeping Up With Kardashians” реалити цувралын од Ким Кардашианы дүү Кайли Женнерийг фитнессээр хичээллэж төгс бие галбираа бүтээсэн гэдэг. Nike-аас эхлээд Calvin Klein хүртэл Спорт хувцасны компани, дотуур хувцасны томоохон брэндүүд түүнийг нүүр царайгаа болгохоор булаацалдаж эхэлсэн төдийгүй бараа бүтээгдэхүүнээ бэлэглэж өөрийн олон сая дагагчидтай сошиал хуудсуудаар тараалган, өөрсдийгөө сурталчилсаар байгаа.
Харин Кимийн instagram хуудсандаа зургийг нь тавьсан энэ жилийн Кардашианы гэр бүлийнхний Зул сарын баярын мэндчилгээний картанд Кайли болон Роб Кардашиан нарын зураг байсангүй. 20 настай Кайлигийн хувьд хүмүүс түүнийг жирэмсэн болсон учраас одоохондоо олны нүднээс хол байгаа талаар ярьцгааж байна.