Монголын загварын ертөнцийн акулуудын нэг, аливааг шулуухан хэлчихдэг этгээд дизайнер бол Н.Соёлмаа. Зөвхөн хар цагаан өнгөөр дагнан уран бүтээлээ тууриваж, өөрийнхөө хувцаслалтанд ч эл хэв шинжээ тусгаж чаддаг хэцүүхэн дизайнер маань загварын охидыг жинхэнэ чангалагч гэнэ шүү.
Гэхдээ л Монголын загварын ертөнцөд цахиур хагалахыг хүссэн хэн боловч нарийн, няхуур тооцоотой хатгатайн маш өндөр шаардлагыг давж гарах хэрэгтэй байдаг аж. Учир нь тэрээр топ Э.Одгэрэлийг хамгийн анх олж харж, өөрийн загваруудаа өмсүүлэн, гар дороо бэлтгэсэн хүн юм. Тэгвэл өдгөө топ Одгэрэл Монголын номер нэг загвар өмсөгчөөр хүлээн зөвшөөрөгдсөн басхүү топыг компанийхаа нүүр царай болгох гэсэн бизнесмэнүүд ар араасаа дугаарлан зогсдог гэдэг.
Н.Соёлмаа нэгэн ярилцлагадаа загвар өмсөгчидтэй харьцдаг өөрийн хандлага болон ааш авираа “Ур ухаан, хүч хөдөлмөрөө зарцуулан байж бүтээсэн хувцсыг минь өөрийн юм шиг хайрлах ёстой. Тайлж шидчихээд дараагийн хувцас руу гүйдэг охид бий. Тэднийг бүр алгадаж ч явлаа. Яадаг юм бэ, би хурц ширүүн зантай. Тэглээ гээд муу юм байхгүй. Монголын хүүхнүүд даруу төлөв. Би ганцаараа галзуу юм байгаа биз. Яахав дээ. Гоёвол гоёчихоод л, аль эсвэл сэгсийсэн бол сэгсийчихээд л явж байдаг хэнэггүй хүн. Би худлаа дүр эсгэж жүжиглэж амьдарч чадахгүй. Аймаар ядарна биз дээ” хэмээжээ.
Г.Сонор