Москва хот гэхээр л бид бүхний санаанд хамгийн түрүүнд Улаан талбай буудаг байх. Магадгүй та аав ээж, өвөө эмээгийнхээ уг хотын Улаан талбайд авахуулсан хуучны хар зургуудыг бишгүй л харж байсан байх. 2015 онд Москва хот 868 жилийн ойгоо тэмдэглэж байсан.
Өдгөө Москва Европ тив дэх хамгийн том хотод тооцогддог бөгөөд газар нутаг нь дэлхийд дээгүүрт жагсана. Москва улсынхаа эдийн засаг, улс төр, санхүү, боловсрол, шашин, тээврийн төв нь юм. Энд нарийн зохион байгуулалттай тээврийн систем үйл ажиллагаа явуулдаг бөгөөд үүний дотор уран барилга, зургаараа алдартай дэлхийн хамгийн их ачаалалтай метро зүй ёсоор тооцогддог юм.
Харин энэ жилийн хувьд хот Зул сарын баяраар олон өнгийн гэрлээр гэрэлтэж харагдаж байгаа нь үлгэрийн мэт байна. Үүнийг үзэж сонирхсон Москвагийн иргэдийн сэтгэл сэргэсэн нь дамжиггүй.