Тахианы цээж махтай амтат салат хийх шилдэг ТАВАН жор

Тахианы махтай салат 


Орц: Чанасан тахианы цээж мах – 300 г
Шош (буцалгасан эсвэл даршилсан) – 200 г
Хатуу бяслаг – 150 г
Эрдэнэ шиш – 400 г 
Даршилсан өргөст хэмх – 3-4 ш
Хар талх – 3 зүсэм
Сармис – 1 хумс
Давс, майонез, боодол яншуй
Бэлдэх арга: Сармисаа цэвэрлээд жижиг үрэгчээр үрэх эсвэл тусгай шахагчаар шахна. Хар талхаа давс, сармисаар амтлаад дөрвөлжин хэрчиж тосгүй хайруулын тавганд шарна. Тахианы цээж махаа дунд зэргийн хэмжээгээр хэрчинэ. Даршилсан өргөст хэмхээ дөрвөлжин хэрчинэ. Эрдэнэ шишийн шингэнийг асгаад бяслагаа нимгэн уртаар нь хэрчинэ. Яншуйгаа угаагаад хатаана, урт ишийг нь хэрчиж авна. Яншуйгаа жижиглэн хэрчинэ. Салатны савандаа тахианы мах, шош, бяслаг, эрдэнэ шиш, өргөст хэмх, яншуй, сармистай шарсан талхаа хийж майонезоор амталж хутгана.

Тахианы мах, бяслаг, мөөг, улаан лоольтой салат 

Орц: Тахианы цээж мах – 400 г
Жижиг үрийн улаан лооль – 250 г (том улаан лоолиор хийж болно, гэхдээ жижиг үрийнх нь илүү амттай)
Бяслаг – 200 г
Шампиньон – 250 г
Майонез
Давс
Бэлдэх арга: Тахианы цээж махаа чанаад шөлнөөс нь авч хөргөнө. Шампиньон мөөгөө угааж дунд зэргийн хэмжээтэй хэрчиж багахан тосонд шарна. Махаа дунд зэргийн хэмжээгээр хэрчинэ. Бяслагаа 5-5 мм хэмжээтэй дөрвөлжин, улаан лоолио дөрөв хувааж хэрчинэ. Тахианы мах, бяслаг, мөөг, улаан лоолио саванд хийнэ. Майонез, давсаар амтлаад таваглана.

“Эрүүл мэнд” салат 

Орц: 250 г тахианы цээж мах – чанана (эсвэл тахианы бусад хэсгийн мах)
200 г шампиньон мөөг,
1 бөөрөнхий сонгино – өөрийн дураар хэрчинэ
200 г хатуу бяслаг – том дөрвөлжин эсвэл том ширхэгтэй үрэгчээр үрнэ 
2-3 ш улаан лооль – дөрвөлжин хэрчинэ.
1 олив – цагираг байдлаар хэрчинэ
Ногоон сонгино, майонез…
Бэлдэх арга: Тавагны ёроолд майонезоо нарийхан торлож гоожуулна. Салатны эхний давхарга – тахиа, дараа нь майонез, мөөгний давхарга. Дараа нь бяслаг, улаан лооль. Давхарга болгоны завсар майонез явахыг анхаарна уу, салатны дээд давхар олив, ногоон сонгино байна. Шөнөдөө хөргөгчиндөө хонуулж амтыг нь шингээнэ. Амттай салатаа зооглоорой.

Тахианы махан салат 

Орц: Тахианы цээж мах – 2 ш
Улаан лооль – 2 ш
Хар олив – 80 г
Цоохор майлз – 3 иш 
Ногоон сонгино, сонголтоор
Жимсгэнийн уксус – 1 х.х
Оливийн тос – 3 х.х
Сармис – 1 хумс
Давс Перец
Бэлдэх арга: Бэлдэх хугацаа – 15 минут Тахианы цээж махаа ширхэгийн дагуу уртаар нь хэрчинэ Сонгино, цоохор майлз, улаан лооль, оливоо хэрчинэ. Самар жижиглэж бэлдэнэ.
Амталгаа бэлдэх: Уксус, тос, давс, перец, жижиглэсэн сармисаа холино. Салатаа дээрх тосоор амтлаад сайтар хутгана.

Бүх Хоолны Жор

 

 

Санал болгох мэдээ

Үсээ зөв арчилж суръя! Эрүүл гялалзсан үстэй болгох 11 үс арчилгааны зөвлөгөө

Үс муухай харагддаг өдөр бол хамгийн муухай өдөр, тийм ээ? Үсний байгаа байдал сэтгэлд нийцэхгүй …