Ходоод цэвэрлэж, арьсыг өнгөлөг болгох өргөст хэмхний салатны жор

Ногоон гоньдтой өргөст хэмхийн салат
Орц: 
Өргөст хэмх – 500гр
Бөөрөнхий улаан сонгино – тал
2 амны халбага том ширхэгтэй давс /kosher salt/
2 амны халбага элсэн чихэр
2 амны халбага улаан дарсны цуу
2 амны халбага цагаан цуу
Аяганы тал хэмжээтэй ус
Бага зэрэг ногоон гоньд
Хийх арга: 
Өргөст хэмхээ дугуй хэлбэртэй, сонгиноо хагас саран хэлбэртэй хэрчиж бэлтгэнэ. Том саванд өргөст хэмх, сонгино хоёроо хольж дээр нь элсэн чихэр, давсаа хийгээд хутгана. Үүнийгээ хөргөгчинд хийж 1 цаг байлгаад цуу, ус, ногоон гоньдоо нэмээд хутгаж өгөхөд салат маань бэлэн болно.
Өргөст хэмхийн Капресе салат

Орц:
Үрлэн улаан лооль хүссэн хэмжээгээр
Өргөст хэмх – 1 ширхэг дундаж хэмжээтэй
Мозарела бяслаг – 250 грамм
Базилын навч – 10-12 ширхэг
Чидун жимсний тос – 2 амны халбага
Балзамикын цуу – 1 амны халбага /Balsamic Vinegar/
Сармис – 1 хумс
Давс, перец, элсэн чихэр хүссэн хэмжээгээр
Хийх арга:
Улаан лоолио 2 хэсэг болгож, өргөст хэмхээ хальслаад улаан лоолины хэмжээтэй ойролцоо болгож хэрчинэ. Харин базилын навчыг мөн ижилхэн хэмжээтэйгээр хэсэглэн хувааж өгөөрэй. Сармисаа жижиглэн хэрчиж бэлдэх хэрэгтэй. Том саванд улаан лооль, өргөст хэмх, мозарела бяслаг болон базилын навчаа хийнэ. Жижиг саванд чидун жимсний тос, балзамикийн цуу, сармис, давс, элсэн чихэр, перецээ хийж холино. Ингээд хольсон соусаа том савандаа хийгээд сайтар хутгаад салат маань бэлэн болно.

3. Усан үзэм, өргөст хэмхийн салат
Орц: 
Усан үзэм – 2 аяга
Өргөст хэмх – 2 ширхэг (жижиг хэмжээтэй)
Жижиг улаан лооль – 2 аяга
Цуу – 1 амны халбага
Чидун жимсний тос – 1-2амны халбага
Нимбэгний шүүс – 2 амны халбага
Цагаан гаа – 1/8 амны халбага
Гүзээлзгэнэтэй тараг – ½ аяга
Давс хүссэн хэмжээгээр
Хийх арга: 
Өргөст хэмхийг дугуй хэлбэртэй хэрчиж, улаан лоолийг 2 хуваана. Харин усан үзмийг зүсэхгүйгээр хэрэглэнэ. Том саванд улаан лооль, өргөст хэмх, усан үзмээ хийгээд жижиг саванд оливын тос, цуу, нимбэгний шүүс, давс, цагаан гаа, гүзээлзгэнэтэй тарагаа хийж холино. Ингээд хольсон соусаа том савандаа хийгээд сайтар хутгаад салат маань бэлэн болно.
 
Өргөст хэмх, гүзээлзгэний салат
Орц: 
Өргөст хэмх – 1 ширхэг
Гүзээлзгэнэ – хүссэн хэмжээгээр
Балзамик цуу – 2 амны халбага
Зөгийн бал – 2 амны халбага
Хийх арга: 
Өргөст хэмх болон гүзээлзгэнээ зурагт үзүүлсний дагуу хэрчээд, саванд хийж хутгана. Жижиг аяганд зөгийн бал, цуугаа хольж сайтар хутгаад салатандаа нэмж өгөөрэй. Энэ салатыг хадгалахгүйгээр тэр дор нь хэрэглэвэл амт нь илүү сайхан шүү.
Дээрх салат бүрийг хийснээс хойш хөргөгчинд 2-3 хоног хадгалах боломжтой. Шарсан хайрсан, өөх тос ихтэй хүнд хоолны араас даруулга болгож идвэл хоол боловсруулах эрхтэнд чинь ээлтэй гэдгийг мөн хэлье.

Санал болгох мэдээ

Үсээ зөв арчилж суръя! Эрүүл гялалзсан үстэй болгох 11 үс арчилгааны зөвлөгөө

Үс муухай харагддаг өдөр бол хамгийн муухай өдөр, тийм ээ? Үсний байгаа байдал сэтгэлд нийцэхгүй …