Нью-Йорк хотын дунд сургуулиудын хичээл цаг агаар муудаж, цасан шуурга болсонтой холбогдуулж түр хугацаанд хаагдаад байна. АНУ-ын ус цаг уурын албаны мэдээлснээр ойрын өдрүүдэд Атлантын далайн эрэг орчмоор цас орж, шууран, агаарын температур эрс буурч байна.
Тус улсын хойд нутгийн Флорида мужид их хэмжээний цас орсныг WCTV мэдээлсэн. Хөрш Жоржия мужид 8-13 см зузаан цасан бүрхүүл тогтсон аж. Цасны хажуугаар Европын хойд хэсгийг бараг бүхэлд нь “Элеонор” хар салхи дайрсан. Их Британид болсон хар салхи, Франц, Германд хүрсэн. Эйфелийн цамхаг түр хугацаанд хаалгаа барьж, Швейцарит хар салхины улмаас галт тэрэг замаасаа гарч, Нидерландад нэг хүн унасан модонд өртөж гэмтсэн.
Түүнчлэн Амстердамын нисэх буудал 200 гаруй нислэгээ цуцалж, Австрийн хэд хэдэн газарт цасан уруй буух эрсдэлтэй болж, Бельгид аюулын дөрөвдүгээр зэргийн буюу улбар түгшүүр зарласан байна.
Нью-Йорк, АНУ
Атлантын далай орчим
Флорида муж, АНУ
Жоржия муж, АНУ
Парис
Герман
Швейцари
Амстердам