МАХН-ын  даргыг бүртгэх  шүүх хурал хойшлогдлоо

Өнгөрсөн 12 дугаар сард УИХ-гишүүн О.Баасанхүү тэргүүтэй МАХН-ын гишүүд Төрийн ордонд Их хурлаа хийж, намын дүрмийг өөрчилж, намын дарга Н.Энхбаярыг огцруулж, О.Баасанхүүг намын даргаар сонгосон.

УИХ-гишүүн О.Баасанхүү МАХН-ын намын дүрмийг шинэчилсэн болон намын даргыг шинээр бүртгүүлэхээр Улсын дээд шүүхэд хандсан юм. Уг хүсэлтийг хэлэлцэх шүүх хуралдаан өнөөдөр болох ёстой. Гэвч Н.Энхбаяр болон О.Баасанхүүгийн талаас шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт гаргажээ. Ингээд Улсын Дээд шүүх хойшлуулах эсэх хүсэлтийг авч хэлэлцээд нэгдүгээр сарын 19 хүртэл хойшлууллаа.

Санал болгох мэдээ

Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийн “Лхагвын тойм” нэвтрүүлэгт орохдоо хэлсэн үгний ОНЦЛОХ ИШЛЭЛ…

Л.Оюун-Эрдэнэ: Сүхбаатарын талбай дээр жагсаал болоход төрийн ордон дотор бас давхар улс төр өрнөж байдаг. Сэтгүүлч: …