С. Жавхлан:Улаанбаатар хот Азийн хар негр боллоо

УИХ-ын өнөөдрийн чуулганы хуралдаанаар Агаарын бохирдолтой холбогдуулан авах арга хэмжээний тухай хэлэлцэж байна. Энэ үеэр УИХ-ын зарим гишүүд байр сууриа илэрхийллээ.

УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан:Миний бие ханиад хүрсэн гэж хэдэн жилийн өмнө их удаан эм тариа хэрэглэсэн. Тэгээд шинжлүүлсэн чинь утааны харшил болж, астмаас арай өмнө аврагдсан. Над дээр ингэж тусч байгаа юм чинь жижиг хүүхдүүдэд бүр аюултай. Утааны хор уршгийг бид амьдрал дээрээ үзэж туулаад ирлээ. Гамшгийн хэмжээнд хүрсэн үү үгүй юу гэдгийг яаж оношилдог юм байгаа юм. Онц байдал тогтооно гэдэг амаргүй л дээ. Янз бүрийн арга хэрэглээд амжилт олоогүй. Ирээдүйн гарц нь байгалийн хий байна гэдгийг уншиж судлаач гэж байна. Хоол унд хийхэд сайн. Дулааныг гаргадаг боломж нь байдаг уу гэсэн асуулт байгаа юм.

УИХ-ын гишүүн Ж.Батзандан:Агаарын бохирдлын асуудлыг онц байдлын хэмжээнд авч үзэх шаардлагатай байна. Засгийн газар Эрдэнэт, С.Зоригийн асуудал дээр зоригтой шийдэл гаргалаа. Одоо агаарын бохирдлын асуудалд зоригтой шийдэл гаргаад 500 тэрбум төгрөгийг нь тавьж өгөөд ташуурдахад ирэх онд бид утаагүй болж болно. Улаанбаатар хотыг утаагүй болгохын тулд 500 тэрбум төгрөг тавьж болохгүй юу. Бээжин утаагүй болчихлоо. Лондончууд 2 жилийн дотор утаагүй болсон.Утааны эсрэг онц байдал зарлах хэрэгтэй. Ерөнхийлөгчийн асуудал зөв. Утааны эсрэг онц байдлаа зарлая, тогтоолоо батлая.

УИХ-ын гишүүн С.Жавхлан:Улаанбаатар хотыг дэлхийг даяар шоолж байна. Азийн цагаан дагина байсан хот Азийн хар негр боллоо. Энэ бол ажилгүйдэлтэй л холбоотой. Аль аль нь амлалтаа биелүүлэх хэрэгтэй. Та нар хүнд худлаа хэлээд, загвардаад яваад байгаа учраас тэрэнд итгэсэн ард түмэн чинь хагаралдаад байна.Би энэ Ерөнхийлөгч, Ерөнхий сайдад ч хандсан байгаа. Соён гэгээрүүлэх ажлаа хийхгүй байж нийгэм харалган боллоо, утаандаа хахаж байна гээд шившгээ дэлгээд сууж байгаа нь үнэхээр онигоо байна.Соён гэгээрүүлэхэд мөнгө оруулдаггүй болохоор нийгмийн халамж, архиных нь мөнгийг өгөхдөө маш өндөр зохион байгуулалттай ажилладаг. Би хийдгээ хийнэ. Хийсний дараа та бүхэн харин битгий шалчиганаад байгаарай. Эх орондоо хайртай хүн яаж хийдгийг харуулна. Бүхэл бүтэн улс байж ийм юм дээр нэгдээд явж чаддаггүй.

Г.Нараа

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Шинэ хоршоо” хөтөлбөрийн хүрээнд малчдын сарын орлогыг 5 сая төгрөгт хүргэх боломжийг бүрдүүлнэ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө. ЗГХЭГ-ын …