Жастин Бибер, Селена Гомез нар шинэ жилийг Мексикт угтжээ

Америкийн дуучин Жастин Бибер, Селена Гомез нар өнгөрсөн оны сүүлээр буцаж нийлсэн билээ. Тэгвэл саяхан тэд шинэ жилийг Мексикт угтаад Лос-Анжелес дахь гэртээ ирсэн талаар dailymail-д мэдээлсэн байна. Уржигдар тэд Холливудын фитнесс төвөөс гарч явж байгаа зураг нь цацагджээ. Хосын хувьд буцаж нийлснээсээ хойш байнга хамт байх болсон.

Зул сарын баярын өдөр найз бүсгүйгээсээ хоёр насаар дүү Жастин баярт зориулж чимэглэсэн өөрийн мерседес бенз  G-Class SUV загварын машинаараа Селенагийн гэрээс машинтайгаа хөдөлж сүмийн оройны үйл ажиллагаа руу явах замдаа Лос-Анжелесынхны нүдийг хужирлаад амжсан. Түүний 123,000 ам.долларын үнэтэй машинаас цасан ширхэг, гацуур мод, Санта өвөө, цагаан баавгай болон чимэглэлүүдийг харж болно.

 


Санал болгох мэдээ

Наоми Кэмпбелл “CFDA Icon” шагнал хүртэнэ

Хар ирвэс хочит Английн загвар өмсөгч, супермодель, 48 настай Наоми Кэмпбелл загварын түүхэнд хувьсал хийсэн …