Танилц: Өнөө үед олны анхаарлыг хамгийн их татаж буй 10 тэргүүн хатагтай

1. Францын тэргүүн хатагтай Брижит Макрон, 64 настай

Францын төрийн тэргүүн 1992 онд ердөө 15-хан насандаа ирээдүйн эхнэртэйгээ танилцжээ. Брижит 1953 онд шоколадны бизнес эрхэлдэг чинээлэг гэр бүлд төржээ. Тэрбээр эдүгээ 64 настай бөгөөд нөхрөөсөө 25 насаар эгчмэд юм. Эммануэль Макроны Амьен дахь Ерөнхий боловсролын сургуульд уран зохиолын багшаар ажиллаж байсан тэрбээр шүлэг, яруу найраг театрт дуртай өсвөр насны хүүгийн хайрыг нэгэн жүжгийг тайзнаа тавьж байхдаа татаж орхисон гэдэг.

2. Америкийн тэргүүн хатагтай Мелания Трамп, 47 настай 

Тэрбумтан, Бүгд найрамдах намын Доналд Трамп АНУ-ын ерөнхийлөгч болсноос хойш зөвхөн өөрөө биш, түүний эхнэр тэргүүн хатагтай ч олны хараанд өртөх болсон. Тэрээр Югославын Словены уугуул. Түүнийг арван хэдтэй байхад нь тэднийх Севница хотод байсан бөгөөд түүнчлэн Люблян хотод бас нэг байртай байжээ. Түүний эцэг нь авто салонд, харин ээж нь хүүхдийн хувцасны компанид оёдолчноор ажиллаж байсан байна. Тэр дизайн, гэрэл зургийн сургуульд явж, харин сүүлд нь Любляны их сургуульд сурч байсан ч, нэг жилийн дараа сургуулиа орхиж, Милан, Парис хотод загварын ордонд загвар өмсөгчөөр ажиллаж эхэлсэн байна. Америкийн тэргүүн хатагтай төрөлх словен, серб, англи, франц, герман гэсэн таван хэл мэддэг аж.

3. Испанийн Летиция, 45 настай

Летисия Испанийн ирээдүйн хатан хаан нь сэтгүүлч болон сувилагчийн гэр бүлд 1972 оны есдүгээр сарын 15-нд төржээ. Тэр Мадридын хамгийн анхны их сургуулиудын нэгийг сэтгүүлч мэргэжлээр бакалавр болон магистрийн зэрэгтэй төгссөн.

4. Мексикийн тэргүүн хатагтай  Анхелика Ривера, 48 настай

Анхелика Ривера Мексикийн тэргүүн хатагтай нөхөрт гарахаасаа өмнө Мексикийн алдарт цуврал “Зүгээр л Мария”-д тоглож олны танил болжээ. Ирээдүйн тэргүүн хатагтай, загвар өмсөгч, жүжигчин, дуучин тэрбээр Мехико хотод 1969 оны наймдугаар сарын 2-нд төржээ.

5. Иорданы Рания, 47 настай

Хатан хаан Рания гоо сайхны тал дээр Тэргүүн хатагтайн амьд биелэл гэнэ. Кувейт 1970 оны наймдугаар сарын 31-нд төрсөн. Дунд сургуульд сурч, дараа нь Каирын Америкийн их сургуульд элссэн.

6. Азербайжаны тэргүүн хатагтай Алиева, 53 настай

Мехрибан Алиева Нийслэл Баку хотдоо 1964 оны наймдугаар сарын 26-нд улс орныхоо хамгийн нөлөө бүхий гэр бүлийн нэгэнд төрсөн хатагтай. Тэр дунд сургуулиа алтан медальтай төгсөж, Азербайжаны Үндэсний эрүүл мэндийн институтыг дүүргэсэн.

7. Нидерландын Максима, 46 настай

Максима Соррегьетаг Нидерландын угсаа залгамжлах ханхүү Виллем Александртай гэрлэхэд хэвлэлийнхэн “Аргентинаас Нидерланд хүрэх зам хэчнээн хол, хэцүүг зөвхөн Максима гүнж л мэднэ” хэмээж байв. Үнэхээр ч алс нутгийн жирийн нягтлан бодогч бүсгүй эртний түүхт хөгшин Европт ирээдүйн хатнаар тодорно гэдэг орчин цагийн Үнсгэлжингийн адал явдал байлаа. 1999 онд Испанийн Севилль хотод ханхүүтэй танилцсан Максима өөрийгөө Александр хэмээн танилцуулсан шаргал үст эрийг ирээдүйн хаан гэж зүүдлээ ч үгүй гэдэг.

8. Камеруны тэргүүн хатагтай Чантал Бия, 46 настай

Камеруны тэргүүн хатагтай Чантал Бия манай гаригийн хамгийн гайхалтай бас гэрэлтсэн тэргүүн хатагтай байх. Үргэлж бусдад сайхан сэтгэгдэл төрүүлж явдаг тэрбээр өдгөө 44 настай бол нөхөр нь 82 настай. Насны ийм том зөрүүтэй ч эхнэрийнх нь эрч хүч, урам зориг Төрийн тэргүүнийг өдий зэрэгтэй сайхан харагдахад нөлөөлдөг гэж хүмүүс үздэг байна. Энэ авхай олон тооны буяны сан байгуулан ажиллуулдаг бөгөөд түүний нэрээр ДОХ-ын тархалтыг зогсоох Африкийн анхны төвийг нэрлэсэн байдаг. Үүнээс гадна Бия үс засалтаараа алдартай. Энэ үс засалт нь “Банане” гэдэг стилийнх юм гэнэ.

9. Катарын Шейх Моса, 59 настай 

Катарын хуучин эмирийн хоёр дахь эхнэр Шейх Моса Ойрхи Дорнодын хамгийн нэр хүндтэй тэргүүн хатагтай байсан юм. Тиймдээ ч одоо ч гэсэн түүний нэр нөлөө буурахгүй байна. Катар улс шинэ, залуу хаантай болж, үүнийгээ дагаад шинэ тэргүүн хатагтай болсон ч Шейх Мосагийн хүч чадал, эрх мэдэлд хүрэхгүй л байна. Улс төрийн ертөнц дэх түүний байр суурь маш өндөр бөгөөд хамгийн нөлөөтэй хүмүүсийн нэг юм. Түүний байр суурь Катарын шинэ хаанаас дутахгүй тийм л өндөр бөгөөд үүнд гадаад ертөнц буюу хөрш орнуудынх нь түүнийг гэсэн дэмжлэг нөлөөлдөг юм. Маш загварлаг хувцасладаг, өндөр боловсролтой. Анхандаа нөхрийгөө дагаж айлчлалуудад оролцож байсан тэрбээр сүүлдээ бие дааж маш олон айлчлал хийж, түүнийгээ амжилттай болгож байв. Катарын өмнөх хаан Танигийн эхнэр Шейх Моса бол Катар төдийгүй Арабын ертөнцийн хамгийн нөлөөтэй эмэгтэй.

Хойд Солонгосын тэргүүн хатагтай Ри Сол Жу, 1985–1989 хооронд төрсөн гэгддэг

Хойд Солонгосын удирдагч Ким Жөн Уны хайрыг татсан эмэгтэй бол Ли Сол Жу хэмээх бүсгүй билээ. Тиймдээ ч Ли Сол Жу хэмээх бүсгүй гэнэт Хойд Солонгосын тэргүүн хатагтайгаар тодорч, улмаар олон нийтийн өмнө үзэгдэх болсон. Үүнээс өмнө Хойд Солонгосын удирдагчид буюу Ким Жөн Уны аав, өвөө хоёр өөрсдийн эхнэрүүдээ олон нийтийн өмнө хэзээ ч гаргаж байгаагүй. Эндээс Ким Жөн Ун эхнэртээ нэлээд сэтгэл гаргаж байгааг харж болох юм. Ким Жөн Ун эхнэрээ нэлээд эрхлүүлж, олон 100 мянган ам.долларын үнэтэй барууны бренд цүнх, хувцас зэргийг захиалан авчруулдаг гэгддэг.

 


Санал болгох мэдээ

Монгол, солонгосчууд хамтдаа “Хөх толботон” аялал жуулчлалын шинэ маршрут нээх санаачилгыг Ерөнхий сайд дэвшүүллээ

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНСУ-д хийж буй ажлын айлчлалынхаа үеэр Сөүл хотноо 2024 оны …