Кейт Бланшетт Каннын кино наадмын ерөнхий шүүгчээр ажиллана

Оскарын шагналт жүжигчин  Кейт Бланшетт  энэ жилийн Каннын кино наадмын ерөнхий шүүгчээр ажиллана болсон байна. Австралийн жүжигчин К.Бланшетт нь ажлын байрны бэлгийн хүчирхийлэлтэй тэмцэх зорилго бүхий “Times Up” кампанит ажлыг санаачлагч Холливудын алдартнуудын нэг юм.

Каннын кино наадмын ерөнхийлөгч Пьерр Лескур болон ерөнхий төлөөлөгч Тьерри Фремакс нар “Бид өнгөрөгч намар ярилцаад, шийдэмгий бөгөөд өгөөмөр сэтгэлтэй үзэгч, шүүгч байж чадна гэж үзээд түүнийг сонгосон” хэмээн ярьжээ.

Өдгөө 48 настай тэрбээр “Нисгэгч” кинонд бүтээсэн туслах дүр болон “Хөх мэлрэг” кинонд бүтээсэн гол дүрээрээ Оскарын шагнал хүртэж байсан юм.

Санал болгох мэдээ

ГОВИЙН БАЙГАЛЬ, ТҮҮХИЙН МУЗЕЙ ОРЧИН ҮЕИЙН ЧИХМЭЛ АМЬТДЫН ҮЗМЭРЭЭР БАЯЖЛАА

Говийн Байгаль, Түүхийн музей байгалийн төрөл зүйлийг сурталчлан таниулах зорилгоор орчин үеийн хийц, бодит дүрслэлтэй …